Хоёрдугаар сарын 17-н буюу БНХАУ-ын Бээжин хотын бага, дунд сургуулиудын энэ семестрийн хичээлийн эхний өдөр, Бээжин хотын Боловсролын хороо, Спортын товчоо хамтран "Шинэ эриний бага, дунд сургуулийн биеийн тамирын хичээлийг цаашид эрчимжүүлэх арга хэмжээнүүд"-ээ нийтлэн тараасан байна.
Хятадын Олон Улсын Радио: "Бээжин хотын бага дунд сургуулиудын "Биеийн тамирын хичээлийн тухай 8 заалт"-ыг албан ёсоор нийтэлсэн нь сургуулийн биеийн тамирын сургалт, сурагчдын бие бялдрын эрүүл мэндийн талаар оршиж буй доголдолтой талыг хурдан нөхөж, хүүхдүүдийг спортын дасгал сургуулилтаас таашаал авч, бие бялдраа чийрэгжүүлэн, зөв хүмүүжилтэй өсөн бойжиж, хүсэл зоригоо чангалахыг нь дэмжих зорилготой юм.
Энэхүү баримт бичигт хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, спорт, эрүүл ахуй, сэтгэл зүй, хоол тэжээлийг нэгтгэсэн "том эрүүл мэнд"-ийн боловсролын хэв маягийг идэвхтэй байгуулахыг шаардан, семестр бүрд хүүхдүүд болон эцэг эхэд нь зориулсан эрүүл мэндийн мэдлэгийн лекц, шинжлэх ухаан түгээх арга хэмжээг дор хаяж нэг удаа зохион байгуулахыг онцолжээ.
Бага дунд ангийн хүүхдүүд өдөр бүр нэг биеийн тамирын хичээлтэй. Ахлах ангид долоо хоног бүрд 3-5 биеийн тамирын хичээлтэй бөгөөд биеийн тамирын хичээлгүй өдөр нь дасгалын цагийг 45 минутаас илүү байлгах хэрэгтэй хэмээн уг баримт бичигт зааварчиллаа.
Хүүхдүүд мөн сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболоос дор хаяж нэгийг нь биеийн тамирын заавал сурах хичээлээр сонгох хэрэгтэй бөгөөд мөс цасны спортоор хичээллэхийг баримт бичигт дэмжин уриалжээ.
Биеийн тамирын хичээлд зөвхөн онол ярих биш, харин хөлсөө гартал үр дүнтэй хичээллэх тухай бодитой шаардлага тавьсан бөгөөд хүүхдүүдийн булчин, ясны хүч чадал, зүрх судасны үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нарийвчилсан стандарт үнэлгээгээ уг баримт бичигт тодорхойлсон юм." гэжээ.
Г.Бямба
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0