2023 оны эцсийн байдлаар, Хятадын олон улсын зорчигч тээврийн тогтмол нислэгийн тоо долоо хоног тутамд 4782 болсон нь цар тахлын өмнөх үеийн 62.8 хувьд хүртэл сэргэсэн үзүүлэлт болсон гэнэ. Үүний дотор Хятадын агаарын тээврийн компаниуд 3223.5 удаагийн нислэг үйлдсэн нь 67 хувийг эзэлж, цар тахлын өмнөх үеийн 73.5 хувьд хүртэл сэргэж, гадаадын агаарын тээврийн компаниуд 1558.5 удаагийн нислэгийг гүйцэтгэсэн нь 33 хувийг эзэлж, сэргэлт нь цар тахлын өмнөх үеийн 48.1 хувьд хүрчээ.
Бусад улс орнуудын хувьд, олон улсын зорчигч тээврийн тогтмол нислэгүүд 67 оронд нэвтэрч, энэ нь цар тахлаас өмнө нислэг нэвтэрсэн улс орны тооноос 7 цөөн байна.
2024 оны цагаан сарын баярын өмнө хойно тус улсад олон улсын болон Хонконг, Макао, Тайваний бүс нутгийн гадагш зорчих эрэлт хэрэгцээ улам нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.
Нислэгийн аюулгүй байдлыг баталгаажуулсан үндэс суурь дээр зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу олон улсын нислэгийн маршрутыг нэмэгдүүлж, ялангуяа хөрш орнууд хоорондынхоо нислэгийн маршрутын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нислэгүүдийг түргэн сэргээхийг Хятадын Иргэний агаарын тээврийн товчооны зүгээс агаарын тээврийн компаниуддаа үүрэг болгосон байна.
н.Уртнасан
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл0