1 дүгээр сарын 5-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод БНХАУ, АНУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт болов.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И оролцож үг хэлжээ.
Энэ үеэрээ тэрээр: "Энэ онд БНХАУ, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож, дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Жо Байден нар харилцан баярын захидал илгээсэн юм. Хятад, Америкийн харилцааг үргэлжлүүлэн тогтвортой хөгжүүлж, хоёр оронд ашиг тус бүтээж, дэлхий дахинд ашиг тус авчрахыг хоёр орны төрийн тэргүүн нар онцолсон. Хятад, Америкийн харилцаа хүндрэл бэрхшээлийг туулан урагшилж, хоёр орны харилцаанд ач холбогдолтой олон зүйлийг бүтээсэн. Энх тайван нь Хятад Америкийн харилцааны хамгийн үндсэн суурь. Хамтын ажиллагаа бол Хятад Америкийн харилцааны хамгийн зөв сонголт. Хамтаар амжилтад хүрэх нь Хятад, Америкийн харилцааны мөн чанарын онцлог болно. Харилцан хүндэтгэж, энх тайван зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэхийг баримтлах хэрэгтэй" гэжээ.
АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Дэвид Меале Америкийн талыг төлөөлөн АНУ БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд баяр хүргэж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Америк Хятадын харилцаа тогтвортой хөгжихийг ахиулахад Америкийн тал бэлэн байгаа гэж илэрхийлсэн байна.
Г.Бямба
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
хүн төрлөхтний нэгдмэл цогц… нтр. ямар ханзаар яаж хэрэглээд. хөзрийн мод…