sonin.mn

АНУ, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамдын 17 дахь ажлын хурал энэ сарын 8-9-ны өдрүүдэд Вашингтонд болж, Хятадын цэргийн төв зөвлөлийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны албаны удирдлага, Америкийн Батлан хамгаалах яамны сайдын туслах нар хурлыг хамтран даргалжээ. 

Хуралд оролцсон Хятадын тал, "Эрх тэгш, харилцан хүндэтгэсэн суурин дээр Америкийн талтай цэргийн эрүүл тогтвортой харилцаа бий болгоход бэлэн байж, төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтын цэргийн асуудлаарх нийтлэг ойлголтыг хамтдаа хэрэгжүүлэх ёстой" гэв. Үүний хариуд Америкийн тал Хятадын анхаарал хандуулсан асуудлыг чухалчлан үзэж, хоёр орны цэргийн харилцаанд ашигтай зүйл хийх нь зүйтэй гэжээ. 


Мөн энэ үеэр Хятадын тал, "Тайваны асуудлаарх Хятадын байр суурь маш тодорхой. Ямар ч буулт хийхгүй. "Нэг Хятад"-ын зарчмыг АНУ тууштай мөрдөж, амлалтаа бодитоор хэрэгжүүлж, Тайванд зэвсэг худалдахаа зогсоож, Тайванийг тусгаар тогтнуулахыг эсэргүүцэх ёстой. Түүнчлэн Америкийн тал өмнөд Хятадын тэнгист цэрэг байршуулж, өдөөн хатгасан үйлдлээ багасгах, мөн зарим нэгэн улсын өдөөн хатгалгыг дэмжихгүй байх хэрэгтэй. Тэнгис болон агаарын аюулгүй байдлын хил зааг, бүрэн эрхийг Америк хүндэтгэх нь хоёр орны харилцаанд чухал юм" гэжээ.


Г.Бямба