sonin.mn

1 дүгээр сарын 10-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэв.


Мао Нин хэлэхдээ, RCEP бол бүс нутгийн интеграц бүтээн байгуулалтын маш чухал үр бүтэмж бөгөөд бүс нутгийн орнууд хөгжлийн боломжийг хамтдаа хуваалцах амьд жишээ юм. RCEP хэрэгжсэн хоёр жилд бүс нутгийн худалдааны өөрийн өртөг ихээхэн буурч, үйлдвэрлэлийн гинжин, нийлүүлэлтийн гинжингийн харилцаа холбоос улам нягт болж, оролцогч талуудад үнэн бодит ашиг тусыг авчирсан юм. RCEP-ын доторх хамгийн том эдийн засгийн цогцын хувьд Хятад улс ямагт нээлттэй хөгжих үзэл баримтлалаар RCEP өндөр чанартай хэрэгжихийг ахиулсаар ирсэн юм. АСЕАН-ы бус орнууд дотроо Хятад улс хэлэлцээрийг хамгийн түрүүнд батлан зөвшөөрч, зах зээлийг нээлттэй байлгах амлалтаа бүх талаар хэрэгжүүлж, гаалийн тарифыг бууруулах, чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн ахиулж, бүс нутгийн худалдаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд эерэг үүрэг гүйцэтгэж, гишүүн орнуудын бүтээгдэхүүнийг худалдааны нэн бага өөрийн өртөг, гаалийн бүрдүүлэлтийн нэн хялбар дөхөм нөхцөлөөр Хятад улсад нэвтрүүлж байна гэв.


Н.Уртнасан