sonin.mn

1 дүгээр сарын 11-нд БНХАУ-ын Худалдааны яамны сайд Ван Вэньтао Америкийн Нэгдсэн Улсын Худалдааны яамны сайд Жина Раймондотой утсаар ярилцав. Хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх хүрээнд хоёр тал өөр өөрсдийн сонирхож буй эдийн засаг худалдааны асуудлаар гүнзгий, ажил хэрэгч харилцаа өрнүүлжээ.


Ван Вэньтао энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалт нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны хөгжилд чиглэл тогтоож өгсөн. Хоёр тал хоёр орны худалдааны яамдын харилцаа солилцооны механизмын эерэг үүргийг сайтар хэрэгжүүлж, компаниудын хамтын ажиллагаанд сайн нөхцөл боломж бүрдүүлж өгөх нь зүйтэй" гэв.


Түүнчлэн Ван Вэньтао, гуравдагч тал Хятадад литографийн машин экспортлохыг Америк хязгаарлаж байгаа, гүйцсэн үйл явцаар үйлдвэрлэгдсэн чипний нийлүүлэлтийн гинжинд хийж буй судалгаа шалгалт, Хятадын компанид хориг тавьж дарамт шахалт үзүүлж байгаа зэрэг асуудалд хатуу анхаарал хандуулж буйгаа илэрхийлсэн байна.

Хоёр сайд мөн Хятад, Америкийн эдийн засаг худалдааны салбар дахь үндэсний аюулгүй байдлын зааг шугамын асуудлаар ярилцсан аж.



Н.Уртнасан