ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 12 /Reuters/. АНУ-ын Үнэт цаасны зохицуулах байгууллагаас хөрөнгийн биржид бүртгэлтэй биткойны арилжааны сангуудад (ETF) лхагва гарагт зөвшөөрөл олгосны дараах өдөр буюу пүрэв гарагт 4.6 тэрбум долларын гүйлгээ хийгджээ.
Ингэснээр мэргэжилтнүүдийн зүгээс эрсдэлтэй гэж үздэг криптовалютын салбарын хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч чадах эсэхийг сорих чухал үе эхэлж байна.
BlackRock-ийн iShares Bitcoin Trust, Grayscale Bitcoin Trust, ARK 21Shares Bitcoin ETF зэрэг 11 арилжааны сангуудын биткойнууд пүрэв гаргийн өглөө арилжаалагдаж эхэлснээр ширүүн өрсөлдөөн үүслээ.
Лондонгийн хөрөнгийн биржийн мэдээллээс харахад, арилжааны хэмжээгээрээ Grayscale, BlackRock болон Fidelity давамгайлж байна. "Шинэ сангуудын арилжааны хэмжээ харьцангуй илүү байлаа. Гэхдээ энэ бол зөвхөн эхний өдрийн арилжаа шүү дээ” гэж VettaFi компанийн стратегич Тодд Розенблют хэлэв.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) зөвшөөрөл авахын тулд 10 гаруй жилийн турш үргэлжилсэн криптовалютын маргаан ийнхүү лхагва гаргийн орой өндөрлөлөө.
Пүрэв гарагт биткойны ханш 2021 оны 12 дугаар сараас хойших хамгийн дээд түвшинд буюу 46 303 долларт хүрсэн бол хоёр дахь том криптовалют болох этерийн ханш 2597.95 доллар болжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл3
Биткойноор гүйлгээ хийнэ гэж юу байсан юм бэ??? Биткойны арилжаа л хийсэн байхад. Гүйлгээ арилжаа хоёроо ялгаж сурмаарсан
Биткойноор гүйлгээ хийнэ гэж юу байсан юм бэ??? Биткойны арилжаа л хийсэн байхад. Гүйлгээ арилжаа хоёроо ялгаж сурмаарсан
Биткойноор гүйлгээ хийнэ гэж юу байсан юм бэ??? Биткойны арилжаа л хийсэн байхад. Гүйлгээ арилжаа хоёроо ялгаж сурмаарсан