1-р сарын 12-нд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга, сайд Лю Жяньчао АНУ-ын нийслэл Вашингтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзжээ.
Хоёр тал яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтын чухал зөвшилцөл, үр дүнг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж мэдэгдэв. Лю Жяньчао холбогдох асуудлаарх Хятадын байр суурийг дэлгэрэнгүй танилцуулж, хоёр тал нэгэн үзүүрт сэтгэлээр Хятад_ Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах ёстой гэж онцолжээ. Хоёр тал мөн олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна.
Г.Бямба
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл0