sonin.mn

Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант, Андеррайтинг, бизнес хөгжлийн газрын дарга Б.Батбаяр, Ерөнхий андеррайтер Д.Мөнхбилэг, Бизнес хөгжлийн ерөнхий менежер Б.Гантуяа нар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНСУ-ын LK Re давхар даатгалын зуучлагч компанийн гүйцэтгэх захирал Эйч Кей Ким, дэд ерөнхийлөгч Доминик Ли нартай уулзаж, БНСУ-ын даатгалын багц эрсдэлийг давхар даатгах бололцоог ярилцан хамтран ажиллах талаар санал солилцлоо. БНСУ-ын LK RE давхар даатгалын зуучлагч компани нь 2021 онд байгуулагдсан ба Солонгосын LG группын 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд даатгалын хураамжийн орлогын хэмжээгээр БНСУ-ын даатгалын зах зээлд хоёрт ордог компани юм байна. Одоогоор Сингапур, Вьетнам, Польш, Хятад, АНЭУ, Их Британи зэрэг орнуудад салбараа байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.