Өнөө жил Монгол улсад даатгалын байгууллага үүсч хөгжсний 90 жилийн ой, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн 10 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Давхар ой тохиосон баярыг таширлуулан Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант санхүү даатгалын салбарт оруулж байгаа хувь нэмэр, авьяас чадвар, хүч хөдөлмөрийг нь үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшуулсныг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун гардууллаа.
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл0