
Үндэсний давхар даатгал ХК-ийн ерөнхий андеррайтер Д.Мөнхбилэг, бизнес хөгжлийн ерөнхий менежер Б.Гантуяа, нөхөн төлбөрийн менежер Ч.Бүтэнбаяр нар 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаатай уулзалт хийж, малын индексжүүлсэн даатгалын талаар мэдээлэл өгч, МИД-ын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан санал солилцлоо.
Уулзалтаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан байдаг бөгөөд уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, багийн дарга нарт сургалт орох талаар санал солилцож, малчин өрхийн малыг эрсдэлээс хамгаалах ач холбогдлыг таниулан мэдээллэхэд нь хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн Ховд аймгийн Статистикийн хэлтсийн дарга Л.Ариунаа, хөдөө аж ахуйн статистикийн мэргэжилтэн Очбаяр нартай уулзаж, МИД-ын үйл ажиллагаа, мал тооллогын талаар мэдээлэл солилцов. Малын хорогдлын статистикийн мэдээг түүвэр судалгааны аргаар гаргадаг бөгөөд нийт малчин өрхийн 15-20% байгааг нэмэгдүүлэх нь зүйтэй.
Мөн мал тооллого хийх багийн дарга нарын зардлыг нэмэгдүүлэх, хянан баталгаажуулалт хийх саналыг өглөө. Ховд аймгийн хувьд малын хорогдол харьцангуй бага түвшинд байдаг ба бэлчээрийн даацаас хамаараад Чандмань, Булган сумдад хорогдол өндөр байдаг. Цаашид талууд хамтран ажиллах, багийн дарга нарыг мал тооллогын мэдээг бодитой гаргах, МИД-ын талаар мэдлэг өгөхөд хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл0