РЕЙКЬЯВИК, 2024 оны нэгдүгээр сарын 15 /Reuters/. Исландын баруун өмнөд нутгийн галт уул ням гарагт дахин дэлбэрч, үдээс хойш халуун хайлмагийн урсгал загасчдын жижиг хотын захад хүрч, зарим байшин шатсан хэдий ч хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан тул хүмүүст аюул учраагүй гэж эрх баригчид мэдэгджээ. Гриндавик хот хүртэлх томоохон газрын ан цаваас хайлмаг, утаа оргилж буйг үзүүлсэн шууд бичлэгийг "Morgunbladid " өдөр тутмын сонины цахим хуудсанд нийтэлжээ.
"Хэдийгээр хүний амь насанд аюул учраагүй ч дэд бүтцэд хохирол учрах төлөвтэй байна, одоогийн байдлаар онгоцны нислэгүүд саатаагүй байна" гэж Исландын Ерөнхийлөгч Гудни Йохансон олон нийтийн мэдээллийн Х хуудсанд мэдэгджээ.
Галт уулын дэлбэрэлт ням гаргийн өглөө эрт эхэлсэн бөгөөд хэдхэн цагийн өмнө Гриндавик хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байсан бөгөөд 11 дүгээр сараас хойш хоёр дахь удаагаа нүүлгэн шилжүүлж байгаа юм.

Нийслэл Рейкьявик хотоос баруун өмнө зүгт 40 км зайд орших Гриндавик хот руу халуун хайлмаг урсан орохоос сэргийлэхийн тулд эрх баригчид сүүлийн долоо хоногуудад чулуу, шороогоор хаалт босгосон боловч халуун хайлмаг даланг сэтэлжээ. Исландын баруун өмнөд хэсэгт орших Рейкьянес хойгийн галт уул нэг сар орчим хугацаанд хоёр дахь удаагаа, 2021 оноос хойш тав дахь удаагаа дэлбэрсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сарын сарын 18-нд Сварцэнги галт уулын системд дэлбэрэлт эхэлсний дараа Гриндавик хотын 4000 оршин суугчийг бүрэн нүүлгэн шилжүүлж, жуулчдын алдартай газар “Цэнхэр нуур” халуун рашааныг хааж байжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл3
Дахиж маш том хүчтэй дэлбэрээд утаа нь Ёвропын тэнгэрийг хаагаасай !
ёвропийг хар үүл нөрөх нягууртай дэлхийд чингэс очиров буугаад ирчихсэн байна
Шашингүй өсч хүмүүжсэн, ёс суртахуунгүй монголчуудын бичиж байгаа сэтгэгдлүүд нэг иймэрхүү л байхымдаа, хөөрхий.