sonin.mn

Өчигдөр буюу 1-р сарын 15-нд Египетийн Каир хотноо ХКН-ын улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И, Египетийн Гадаад Харилцааны сайд Самех Шукри нар уулзалт хийж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 


Газын зурвасын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулж Ван И хэлэхдээ, "Палестины асуудал 76 жил үргэлжилж байна. Энэ шударга бус байдал цаашид үргэлжлэх ёсгүй. Газын зурвасын нөхцөл байдлын талаар Хятад улс дөрвөн санал дэвшүүлж байна.


Нэгд, мөргөлдөгч талууд гал зогсоох нь тэргүүн зорилт болоод байна. Хоёрт, тус бүсэд хүмүүнлэгийн тусламж хүргэх шаардлагатай. Гуравт, Газын зурвасын ирээдүйг ярихад Палестины ард түмний дуу хоолойг сонсох ёстой. Дөрөвт, “хоёр улсын шийдэл” бол Палестины асуудлыг шударгаар шийдвэрлэх цорын ганц зам юм гэжээ. 



Г.Бямба