НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх газар энэ сарын 19-нд АНУ-ын Нью Йорк хотод билгийн тооллын луу жилийн тусгай марк гаргахаар болжээ.
Лууны сери марк 1.5 ам.доллар, нэг серид 10 марк багтсан байна. Дан маркны зүүн хэсэгт нь НҮБ-ын эмблем, баруун хэсэгт нь Хятадын дизайнер Пань Ху-ийн бүтээсэн дүүлэн дэгдэж буй луу, өлзийт үүлний хээ дүрслэгджээ. Өлзийт үүлний дунд мандарваа цэцэг ургуулан зурсан гэнэ.
НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх газар 2010 оны 5 дугаар сард арван хоёр жилээс сэдэвлэсэн марк анх гаргасан юм. 2024 оны луу жилийн марк бол хоёр дахь тооллын цувралын 3 дахь марк бөгөөд энэ цувралынхаа загварын онцлогийг хадгалжээ.
Багц хуудасны зүүн баруун талын тав таван маркийг эсрэгцүүлэн байрлуулснаар зүүн баруун талын луунууд өөд өөдөөсөө ширтэж байгаа мэт харагдах нь сонирхолтой шийдэл болсон гэнэ.
Луут маркуудыг НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх газрын веб хуудсанд хандан захиалж төдийгүй өөрийн гэрэл зургаар зүүн хэсэгт буй НҮБ-ын эмблем дүрсийг сольж болох юм байна.
н.Уртнасан
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
шинуа лунар гэчижээ бас.