sonin.mn

Хятад Улс “Тяньжөү-7” ачааны хөлгийг удахгүй хөөргөх гэж байна. Төлөвлөгөө ёсоор “Тяньжөү-7” ачааны хөлөг тойрог зам дахь сансрын станцтай холбогдож, нэгдсэн цогцолбор болох ба станцад эд материал нөхөж өгөх, мөн тойрог зам дахь шинжлэх ухааны лабораторийг дэмжих үүрэг гүйцэтгэх юм байна. Үүний зэрэгцээ нэгдсэн цогцолборын нислэгийн байрлал, тойрог замыг хянах ажлыг гүйцэтгэх бөгөөд хог хаягдлыг буулган устгахад туслах гэнэ.


Сансрын станцыг барьж байгуулснаас хойш 2 цаг, 6.5 цагийн дотор шуурхай холбох аргыг ашиглаж байсан. Харин энэ удаад 3 цагт багтаан холбохоор төлөвлөжээ. Ингэх нь сансрын станцад ачаа бараа тээвэрлэн хүргэхэд илүү үр ашигтай хэлбэр бөгөөд төрөл бүрийн системийн ажиллах явц дахь ачааллыг ч хөнгөрүүлэх ач холбогдолтой гэнэ.


н.Уртнасан