Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг албан ёсоор баталжээ. Украинд халдан довтолсны хариуд авч буй шинэ багцад Оросоос байгалийн шингэрүүлсэн хий импортлохыг хориглосон заалт багтсан тухай ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Дани улс пүрэв гарагт мэдэгдсэн байна.

2025.10.24 5

Д.Трамп, Ши Жиньпин нар Өмнөд Солонгост уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азид хийх айлчлалынхаа хүрээнд ирэх долоо хоногт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзана гэж Цагаан ордон пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр худалдааны маргаан хурцдаад буй үед эргэлзээ дагуулаад байсан уулзалт болно гэдгийг баталлаа.

2025.10.24 0

Судлаач Ганаа: Цэцийн хоёр нүүр

Саяхан Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулсан нь ҮХ зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт нийгмийг талцуулав. Нэг тал нь “”Үндсэн хуулийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр л байдаг.” гэсэн алдарт ишлэлийг татна. Анх энэ үгийг 1990-ээд оны эхээр Цэцийн анхны дарга Г.Совд нэгэн эрдэм шинжилгээний хурал дээр илтгэл дотроо оруулж хэлсэн юм л даа. Нөгөө тал нь Цэц муухай гэдгээс өөр үндэслэл хэлж чадахгүй байна. Эл асуудлыг ойлгохын тулд өнгөрсөн хугацаанд Цэц ямар ямар асуудлыг яаж яаж шийдэж ирэв гэдгийг санах нь хамгийн чухал.

2025.10.24 45

Д.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (1)

Ядуурал нь хүн амынхаа байнга 30%, ажилгүйдэлдээ улсаараа дасан зохицоод эвлэрчихсэн, гол нь хэт олуулаа ажлын байранд тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсан, “нүүдлийн соёл иргэншил” гэгчийнхээ гайхамшгаар ажил хийхгүй ч ам тостоод, хэдэн биенээ мөлжиж амьдарч болоод байдаг, хэдэн биендээ юм зарахыг бизнес гээд ойлгочихсон энэ нийгмийг л би шүүмжлээд байна.

2025.10.24 162

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Хуралдаанаас гаргасан шийдвэр, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулсан.

2025.10.24 15

Оросын эсрэг хоригт нэгдэхийг Сербид уриалжээ

Оросын эсрэг авсан Европын орнуудын хориг арга хэмжээнд нэгдэх нь Сербийн хувьд Европын Холбоонд элсэхийн тулд заавал биелүүлэх ёстой гол нөхцөл болзол мөн гэсэн агуулгатай тогтоолыг Европын парламент /ЕП/ лхагва гарагт баталжээ. Парламентын нийт 720 гишүүнээс 457 нь тогтоолыг дэмжсэн байна.

2025.10.23 12

Алтны үнэ 7.5 хувиар унажээ

Даваа гарагт нэг унц нь 4381 ам.долларт хүрээд байсан алтны үнэ лхагва гарагт 7.5 хувиар унаснаар 4036 ам.доллар болжээ.

2025.10.23 3

АНУ-ын засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуулийн төслийг баталж чадсангүй

АНУ-ын Сенат засгийн газрын санхүүжилтыг үргэлжлүүлэх тухай Бүгд найрамдах намаас санал болгосон хуулийн төслийг 12 дахь удаагаа баталж чадсангүй. Хэрэв уг баримт бичгийг баталсан бол шатдуаныг зогсоох боломжтой байлаа.

2025.10.23 0

Украинд зориулж АНУ-аас 2 тэрбумын зэвсэг худалдаж авчээ

НАТО-гийн орнууд Украинд зориулж АНУ-аас 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авсан тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Вашингтонд айлчлахдаа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

2025.10.23 10

Европын удирдагчид анх удаагаа орон сууцны асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Брюссель хотноо эхлэх Европын Холбооны гишүүн 27 улсын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар орон сууцны хүртээмжийн тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

2025.10.23 1

Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ

Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай туршсанаа өнөө өглөө мэдэгджээ. Мөн тэдгээрийг шинэ “чухал” зэвсгийн систем хэмээн тодорхойлоод, “шинэ үеийн” пуужингууд нь Умардын тогтоон барих хүчийг бэхжүүлж байгааг онцолсон байна.

2025.10.23 0

Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ

Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон “Лукойл”-д нэмж хориг арга хэмжээ авна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа лхагва гарагт зарлажээ.

2025.10.23 13

В.Путинтэй хийх уулзалтыг цуцалсан гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хожим уулзана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. “Бид Ерөнхийлөгч Путинтэй хийх уулзалтыг цуцалсан.

2025.10.23 6

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа.

2025.10.23 17