Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шалгаж байна.
Израилын тал болон ХАМАС бүлэглэлийн хооронд өнгөрсөн баасан гарагт гал зогсоож эхэлснээс хойш ямар нэгэн мөргөлдөөн гараагүй байна.
Хоолойгоор дамжуулдаг хий болон шингэрүүлсэн хийг Оросоос импортлохыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хориглох тухай хуулийн төслийг Европын парламентын Аж үйлдвэр, судалгаа, эрчим хүчний хороо болон Олон улсын худалдааны асуудал эрхэлсэн хороо дэмжсэн байна.
Өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы индэрт гаран, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохыг УИХ-ын гишүүдийг оролцохыг уриалж, шөнөжин суув.
Манай улс саяхныг болтол Эрдэнэтийг 1978 онд Оростой хамтарч ашигласнаас өөрөөр томоохон ордыг хөдөлгөж байгаагүй юм. Харин 2009 онд төмрийн хүдэр, зэс, алмаз, алт, уран олборлодог Англи-Австралийн үндэстэн дамнасан, дэлхийн хоёр дахь том металл, уул уурхайн корпораци болох “Рио Тинто”-тай хамтарч “Оюу толгой” төслийг хэрэгжүүлсэн.
Өнөө өглөө УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хурлаар "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 22 гишүүн оролцсоноос 19 гишүүн буюу 86 хувь огцруулахыг дэмжсэнгүй. Харин гурван гишүүн буюу 13.6 хувь нь зөвшөөрлөө
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 16 цаг 59 минутад Улсын Их Хурлын 22 гишүүн хүрэлцэн ирснээр 68.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ агууламж өнгөрсөн онд түүхэнд үзэгдээгүй ихээр өссөн гэж НҮБ лхагва гарагт мэдэгдээд, хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар өнөөдөр өрнөж буй асуудлын талаар Академич С. Нарангэрэлээс тайлбар авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон Хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар үдэж мордууллаа.
Их Британи-Австралийн уул уурхайн аварга компани болох “Rio Tinto” Монголын Оюутолгойн зэс, алтны гүний уурхайн 7 тэрбум ам.долларын өргөтгөлтэй холбоотой асуудлыг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг хуурсан гэж тус компанийг буруутгаж буй маргааныг зохицуулахын тулд 138.75 тэрбум ам.долларын төлбөр төлөх тохиролцоог батлахад бэлэн байгаагаа АНУ-ын шүүгч лхагва гарагт мэдэгджээ.
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн эсрэг нууц ажиллагаа явуулахыг Тагнуулын төв газарт зөвшөөрсөн гэдгээ мэдэгдсэнийг Венесуэлийн засгийн газар буруушаалаа.