Улаанбаатар хотын анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төв орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй субьектуудын нэг бол УИХ-д суудалтай "Үндэсний Эвсэл". Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын байгуулсан уг эвслийн тэргүүн нь УИХ-ын гишүүн Нямтайширын Номтойбаяр. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд тус эвслээс эвслийн тэргүүн Номтойбаярын аав, "МАК" группийн ТУЗ-ийн дарга Бямбаагийн Нямтайшир нэр дэвшин, өрсөлдөж магадгүй гэнэ.
Жил өнжсөн “тойргийн гишүүний мэдлийн мөнгө”-ийг ирэх оны улсын төсөвт дахин суулгахаар болжээ. Энэхүү мэдээлэл түгж, олны анхаарлыг ихээхэн татав. Улсын эдийн засаг өнөөдөр хүнд байна. Гадна талд нүүрсний үнэ унасан. Дотооддоо “Алт” хөтөлбөрөө унагаав.
УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа.
Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн анхны уулзалт боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г албан үүргээ гүйцэтгээд эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли-гийн доод танхим – Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхав.
Төв Азийн хоёр улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй Төрийн айлчлалтай шууд холбохгүй ч геополитикийн ба стратегийн ач холбогдол талаас нь хуучин СССР-ийн Дундад Ази өнөөдөр хэрхэн ямар тоглогч болчихсныг эрхбиш мэдүүлэх үүднээс 2022 онд хэвлүүлсэн энэ номынхоо хэсгээс толилуулъя.
2021 оны эхэнд Засгийн газрын жолоог гартаа авсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тухайн үедээ “Шинэ сэргэлтийн бодлого”, “Цахим Монгол”, “Төрийн бүтээмж”, “Залуусын улс төр” зэрэг гоё өнгө, амбицтай уриа лоозонг тунхаглаж, нийтэд шинэлэг имижтэй залуу Ерөнхий сайд хэмээн харагдаж байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам популизм бодит эдийн засгийн дарамтыг дааж чаддаггүйг Монгол Улсын ард түмэн дахиад л харж сууна
Тавантолгойн нүүрсний ордын өрөм болсон Ухаахудагийн тухайд аваад үзэхэд яг ийм “…Ухаахудагаас олуулаа хувь хүртэх үү”, эсвэл “…Ухаахудагийг одоо эзэмшиж байгаа этгээдүүдийн хувьд үлдээх үү” гэдэг асуулт хариугаа хүлээж байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.