Дэлхийн аваргын хос медальтан Монголын анхны эмэгтэй боксчин Л.Алтанцэцэг

Энэ удаагийн “Дугаарын зочин”-оор боксын ДАШТ-ний хос медальтан болж түүх бүтээсэн Л.Алтанцэцэгийг урьж, ярилцлаа. Түүний хувьд 2025 онд спортын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин гэсэн отгон амжилттайгаар шинэ оноо угтсан билээ.

2026.01.06 0

"Милан Кортина-2026" Өвлийн Олимпын наадам эхлэхэд 32 хоног үлдлээ

Өвлийн Олимпын XXV наадам ирэх 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана.

2026.01.05 0

Эмгэнэл

Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын болон сагсан бөмбөгийн спортын нэрт зүтгэлтэн, Гомбосүрэнгийн Нямдорж 2025 оны 12-р сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, биеийн тамир, спортын салбарт хүнд гарз тохиолоо.

2026.01.02 5

Хэсгээсээ шалгарч чадаагүй Габоны шигшээг татан буулгажээ

Мароккод болж буй Африкийн цомын тэмцээнд амжилтгүй оролцож, хэсгийн шатнаас хасагдсан Габон улсын шигшээ багийг татан буулгах, түүний гол тоглогчдыг багийн бүрэлдэхүүнээс хасах шийдвэрийг тус улсын засгийн газар гаргажээ.

2026.01.02 1

Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Тайж групп, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан анх удаагаа үзүүрлэв.

2025.12.29 6

МУГТ Б.Энх-Оргилын ээж Ж.Алтанцэцэг: Хүүг минь дэмждэг ард түмэндээ үнэхээр их баярлалаа

“Шандас ММА тулааны клуб”-ын холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнагдлаа.

2025.12.29 5

Биеийн тамир, спортын тухай хуулийн ажлын хэсгийн хурал боллоо

Биеийн тамир, спортын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо.

2025.12.26 2

"Азийн танхимын болон тулааны спортын наадам" Саудын Араб Улсад болно

Азийн олимпын зөвлөл /АОЗ/ болон “Рияд 2026” Зохион байгуулах хороо /ЗБХ -AIMAG /-ноос ирэх 2026 оны 12 дугаар сарын 13–21-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-ын урилгыг МҮОХ-нд албан ёсоор ирүүллээ.

2025.12.26 0

“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна

"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд Монгол улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцох болмжтой байна.

2025.12.26 2

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртжээ

Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, пара) спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 250 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.

2025.12.25 1

Домогт Жэки Чан өвлийн Олимпын галыг буухиалжээ

Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадмын галт бамбарыг буухиалахад нэрт жүжигчин Жэки Чан оролцож байна.

2025.12.24 1

К.Валиевагийн эрхийг хассан хугацаа дуусжээ

Оросын уран гулгагч Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан тухай шийдвэрийг Спортын арбитрын шүүхийн /CAS/ цахим хуудаснаас хассан байна.

2025.12.23 2

11 спортын 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгож байна

2025 онд олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (олимп, паралимпын зай, жин, төрөл)-ээс медаль хүртсэн 11 спортын нийт 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгож байна.

2025.12.23 3

2025 оны онцлох таван хүчтэн

Өв соёл, уламжлал, үндэсний бахархлаа дээдлэн олон нийтэд сурталчлан таниулахад түүчээ болон ажиллахаар редакцын бодлогодоо тусгасан билээ. Тийм учраас “Бөхийн мэдээ” булангаа хөтөлж, энэ цаг үеийн үндэсний бөхийн хүчтэнүүдийн тухай мэдээллийг хүргэж ажилладаг. 2025 онд олны анхаарал татсан олон бөхийн барилдаан болж, шинэ залуу хүчтэнүүд хүч түрэн орж ирж байна. Тиймээс дээрх барилдаануудад амжилт үзүүлсэн байдлаар болон МҮБХ-ноос гаргадаг чансаа өндөр бөхчүүдийн жагсаалт дээр үндэслэн 2025 оны онцлох таван хүчтэнийг нэрлэж байна.

2025.12.23 7

Хамаг Монгол баг хоёр дахь, Од групп баг гурав дахь ялалтаа авлаа

"MCS" группийн МСS - ЭНЕРЖИ баг - "Алсын жим" ХХК-ийн ХАМАГ МОНГОЛ багтай учраа тааран барилдсанаас ХАМАГ МОНГОЛ баг 13:12-оор хоёр дахь ялалтаа авлаа.

2025.12.22 2