Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв.
Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн 2 жилд хийж буй анхны уулзалт юм. Уулзалт найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай “гуравдагч хөрш” Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Даян дэлхийн улс орнууд нэг гэр бүл болохыг харуулж байдаг Олимпын наадмыг цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, энэ удаагийн Олимпын наадам хүн төрөлхтөн цар тахлыг амжилттай даван туулсны бэлгэ тэмдэг болон түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ё.Сүга Олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд, мөн энэхүү дэмжлэг туслалцаа “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед ч үргэлжилж байгаад гүн талархал илэрхийлэв. Нэн ялангуяа, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг вакцинжуулахад Япон Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгааг онцлов.
Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгдэв. Хамтын ажиллагааны чиглэлд Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцлоо. Ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив. Мөн Ерөнхий сайд Ё.Сүга 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлахыг санал болгосныг Монголын тал талархан хүлээж авав.
Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг талууд сайшааж 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор ярилцав.
Талууд олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаар болов.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ё.Сүга сүмогийн шинэ аваргатай болсонд баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.Тэрээр маргааш хүндэт зочдын хамт Цог жавхлант Эзэн хаанд бараалхаж, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, гишүүдтэй уулзана
Сэтгэгдэл0
Айлчлаад ирвэл пянг нь даахгүй ш дээ. Хамаагүй бүлт бүлт авч болку шүү. Цаадуул чинь мэдэж л байгаа.
ЧИ ЯАСАН ИХ ДЭМИЙ ЮМАНД САНАА ЗОВДОГ ИЗДАК ВЭ?
Manaid ashigtai medej av
Монголд хамгийн их тусалдаг Япон Монгол руу Халх голоор дайрч, ах Оросууд аварсан гэдэг орос үлгэрийг одоо Монголоос хөөх болсон.1991 он хүртэл өөрийн эрхгүй байсан Монголтойгоо азийн дайсан Орос харилцан туслалцах гэрээ гэгчийг байгуулсан жүжиг 1936 он тавиад л цэргээ оруулж бүрэн аннекс хийсэн.1939 онд Манжго Монголын хилийг Халх голоор биш цаагуур нь Халхын сүмээр гэж биднийг хатгаж турхираад Манжго (Япон) руу дайрч дорнод хилээ баталгаажуулсан. Хамгийн балиар нь болоогүй биднийг одоо хүртэл арлын Японоос бид та нарыг аварсан гэж тархи угаадаг. Нүүрээ нууж найз царайлсан дайсан ил шууд дайснаас 1000 дахин аюултай гэж Чингис хаан сургасан нь юутай үнэн.
Юун их хүүрнэн өгүүлнэм бэ. Дэлхийн 2р дайн болоогүй бол мануус өвөр монголын адил хятадын нэг хэсэг хэвээр хэвтэж байхгүй юу. Өнгөрсөн лүү чичвэл ирээдүй үхэр буу өөдөөс угтана шүү. Одоо ирэх он цагуудыг улсдаа ашигтайгаар эргүүлэх талаар санаа зовоосой хэмээн бодлоо.
Тэр Хаан юу гэж эд нарын урьсанаар болох вэ дээ. Коммунист намыг хүлээн зөвшөөрсөн хэрэг болох байлгүй.
Привет бурят без родства?
Sam tii durak "durvud ". Idi na Shar Had durvud tii. Alna daa chamaig
Монголын түүх үнэн байх ёстой.Оросын үндэстний бодлого Япон Монголд төдийгүй Азийн бүх ард түмнүүдэд тэрэн дундаа өөрийнхөө иргэдэд ч дайсагнадаг. Оросод нэг ч Ази үндэстэн өөрийн хэл дээрээ, өөрийнхөө нутагт сурч ажиллах эрх одоо ч байхгүй. Мэдээллийн хэрэгсэлүүд нь яаж тэднийг доош чихэж,доромжилдогийг ярих ч юм биш.Яагаад гэвэл Ази хэзээ ч "Европ дээд" гэдэг Орос Францын(Итали Испани латин угсааныхан) евроцентризмийг зөвшөөрч байгаагүй юм.
Spirtod A gui humuus tuseviin mungeer zugaalah uoma.SU giin huuhed MUd hiisen gaviyagui.harin gai bolj bga.Olimpiin horoog avah gd ulairch bga.Delhiid neree gargasan shildeg tamirchid.esvel Sharavjamtsiig taviasai.
Yopon bol mongold tusaldag ornuud dotroo numer 1 orond tootsogddog uls Yopon uls manaid chin setgeleesee handdag gedgiig mongolchuud mednee, bayar hurgeye.
Dainii tulburuu avii japanudaas kkkkkkkkkk
Ичдэггүй улсууд
Монголд тусалсан Японы ард түмэндээ баярлах ёстой. Ерөнхий сайдын айлчлал зөв! Монгол даан ч double locked yum. Нэг нь landlocked, нөгөө нь зөвхөн 2 хөрштэй. 3,4 хөрштэй байх ёстой
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
.
Neg ikh saikhan yzej kharakh khottoi yum shig l khyn bolgoniig uriad yavdgiin! Dundad zuunii yeiin Maikhan suuts khotiinkh ni 90% iig ezelsen 300k il jorlontoi, khaluun us gej khymyys ni meddeggyi khotoo yzyylekh gee yu? Nudnii bulai? Esvel ene balai nogoo umdagnii khoshoogoo yzyylekh gesiimuu?
Утаагүй зунд уртараа , онигоо болно шүү !!!