Францын Эх орончид намын удирдагч Флориан Филиппо Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг бодит байдлаас тасарсан хэмээн шүүмжилж, түүнийг огцруулах асуудлыг яаралтай сөхөхийг уриалав.
Тэрбээр энэ мэдэгдлээ Макрон Францын үйлдвэрлэлийн салбар олон жилийн бууралт, доройтлоо зогсоож эхэллээ хэмээн сайшаасан нийтлэлд хариу болгон хийжээ.
Филиппогийн хэлснээр, ерөнхийлөгчийн хэлсэн үг “зөвхөн түүний өөрийн төсөөлөлд байдаг, бодит амьдралтай нийцэхгүй хийсвэр ертөнцийг” илтгэж буй гэнэ.
Сөрөг хүчний зүгээс Филиппогийн шүүмжлэлийг дэмжин, Макроны удирдлага өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай нийцэхгүй болсныг онцолж, түүнийг албан тушаалаас нь огцруулах ажиллагааг эхлүүлэхийг шаардаж байгаа юм байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Мягмар - 11 сарын 18,
2025

Сэтгэгдэл1
Хонгорхон Эмануэлийг яах нь вэ ! Зёлинскийтэй их дотно бөгөөд уулзах болгондоо тэврэлддэг юм ! Монголыг голохгүй ирээд музёй үзэж байсан хүн ! ёр нь гэмгүй хүн шүү !