Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан ч тэрээр нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь тун бүрхэг байна. Уг нь одоо О.Цогтгэрэл сөрөг хүчний даргын хувьд естой л асуудал бүхэн дээр “асаж” намын гишүүдээ өөрийн гараар хөдөлгөж өөрчлөлт шинэчлэлүүдийг зурж байх учиртай.
Үе үеийн АН-ын дарга нар ч тийм л эрч хүчтэй алхмуудыг хийж тэр хэрээрээ ад үзэгдэж нөгөө талдаа хүлээн зөвшөөрөгдөж байв. Гэвч О.Цогтгэрэл анхнаасаа л намынхандаа гологдоод эхлэв бололтой.
Намын даргаар батламжлагдсаныхаа дараа хийсэн мэдэгдэл нь тун ч аядуу тайван байв. Намын гишүүдээ хамтарч ажиллая л гээд байгаа бололтой. Гэхдээ АН шиг адармаатай, олон салаа мөчиртэй намыг аядуу зөөлөн О.Цогтгэрэлийн зан арга барил хэр зангидаж чадах юм бол. Тэдэнд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын өмнөх найман даргынх нь харизм, улс төрийн зориг үгүйлэгдэх нь тодорхой л доо. Мөн О.Цогтгэрэлийн хийж байгаа томилгоонуудад намын гишүүд нь тийм ч таатай биш байх болсон. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Амарбаясгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Д.Амарбаясгалан АН-ын гишүүнээр олон жил “ажилласан” байж болох улс төрд ялангуяа АН тун чиг сул хувилбар байлаа.
Түүний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл “Гэрэгэ бодлогын хүрээлэн”-г үүсгэн байгуулж буйгаа зарласан. “Гэрэгэ бодлогын хүрээлэн”Удирдах зөвлөлийн есөн гишүүнтэй байх бөгөөд АН-ын хуучин дарга Л.Гантөмөр, З.Нарантуяа, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарыг багтаажээ.
Харин гүйцэтгэх захирлын албан тушаалд Х.Номингэрэлийг томилохоор шийдвэрлэжээ. Х.Номингэрэл нь улс төрд Х.Тэмүүжингийн хүн хэмээгддэг. Өнгөрсөн сонгуульд АН-ын жагсаалтад багтаж байсан нэгэн. Энэхүү томилгоонуудаас харахад АН-д өөрчлөлт шинэчлэлт ирнэ гэж найдах хэрэггүй болжээ гэж гишүүд нь эхнээсээ халаглаад эхэлсэн байна билээ. Ямартай ч ирэх гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд АН дотоод сонгуулиудыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 07, 08-нд Ардчилсан Намын Их хурлыг хуралдуулж, шинэчилсэн бүтцийг батламжилна. Улмаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллана гэсэн. Гэхдээ аядуу тайван АН-ын дарга О.Цогтгэрэл тэр болтол тэсэх үү гэдэг нь анхаарал татаж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 01 сарын 23,
2026

Сэтгэгдэл6
Ээ дээ , тэсэхгүй л болов уу . АН - ыг ч ингэж , лидерлэхгүй л дээ ... Ер нь ХУЛГАЙЧДЫН үзэн ядаад , алсын алсаас айж сандраад байгаа ТЭР ХҮН , эсбөгөөс ТЭР БҮЛЭГЛЭЛ л АН - ыг төдийгүй Монголыг аврах болов уу , ард түмэн бол тийм хар ухаанаа хаачихаад л хараад суугаад байгаа шүү ...
ман шийдвэртэй ажиллаж оростой эрчим хүч төмөр зам байгалийн хийн ажлаа үргэлжлүүлмээр байна орос монголын зүүн баруун хилд ойрхон үйлдвэрүүдээ ойртуулж баримаар байна хөвсгөл байгал нуур дээрээ ойртож ажилламаар байна
"Хүний сэтгэлийг нь татсан хойно бие нь хаа холдхов" гэсэн үг байдаг. XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд 1980-аад онд Америкийн гадаад бодлогын зөвлөх Бжежинский социалист орнуудын сэтгэлийг нь татахын тулд "Ардчилал" (даярчлал, олон ургалч үзэл, олон намын систем, хүний эрх гэх мэт),"Чөлөөт зах зээл" (гадаадын хөрөнгө оруулалт, ОУВС, Дэлхийн банк гэх мэт) гэсэн наанаа гоё нэртэй, цаанаа биеийг нь (улс орныг нь) эзэмдэн авах маш хорон бодлогыг боловсруулан Монгол мэтийн буурай хөгжилтэй орнуудад "Ардчилсан хувьсгал" нэрээр нэвтэрүүлжээ. Ингээд Монгол улс 1990 оноос эхлэн Америкийн "Тархи угаалтын (оюуны) колончлолд өртөж" Америкуудад биеэ (улс орноо) эзэмдүүлэх болсон юм шүү дээ. Аюутугай, мэдтүгэй монголчууд аа !!!
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд дээрэмчин Америк өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
МАН ын бүдүүн данжаадууд хошногоны амсарыг нь есийн тосоор тослолгүйгээр задартал нь хошногодож номхруулсан байна.
Гамбууш шиг царайтай болж. Одоо нэгмөсөн төмсгөө сугалуулж засуулаад умай суулгуулах хэрэгтэй. Хүрэлсүх Занданшатар нар нэг хошногодоно Эби СайханбилэгЭрдэнэ нар нэг хошногодоно. Ингэж байж хошногоны нүхгүй болох виидээ. Эртхэн Тайланд явж умай суулгана байгаа.