sonin.mn

Гуравдугаар сарын 5-ны 9 цагт Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын чуулган тус улсын нийслэл Бээжин дэх Ардын их хурлын ордонд нээлтээ хийж, Хятадын нутаг нутгаас ирсэн олон үндэстэн, олон салбарын 3000 шахам Бүх Хятадын Ардын төлөөлөгчид чуулганд оролцож байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал нь Хятадын үндэсний хамгийн дээд эрхтэй байгууллага, сонгуулийн хугацаа нь таван жил, жил тутамд нэг удаа чуулж, үндэсний томоохон бодлого, хууль, боловсон хүчнийг томилох чөлөөлөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргадаг аж. Энэ удаагийн чуулган нь 14 дэх сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хоёр дахь чуулган бөгөөд шинэ Засгийн газрын анхны тайланг хэлэлцэх гэнэ.


Долоо хоног үргэлжлэх уг чуулганаар БХАТИХ-ын төлөөлөгчид Засгийн газрын ажлын тайланг сонсон хэлэлцэж, өнгөрсөн оны ажлын үр бүтэмжээ дүгнэн, нэг жилийн үндэсний хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөдөг ажээ. Мөн улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төв болон орон нутгийн төсвийн тайлан, дээд шүүх, прокурорын ажлын тайланг хэлэлцдэг.


Хятад улсад жил болгоны гуравдугаар сарын эхээр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны жил тутмын чуулган зохион байгуулдгийг “Хоёр чуулган” гэдэг. 



Г.Бямба