sonin.mn

14 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын хоёрдугаар чуулган 2-р сарын 5-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ордонд нээлтээ хийсэн билээ. 14 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын хоёрдугаар чуулганд Ши Жиньпин тэргүүтэй нам төрийн удирдагчид оролцож, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян их хуралд хандан Засгийн газрын ажлыг тайлагнажээ.


2024 оны хөгжлийн гол зорилт бол эдийн засгийн өсөлтийг 5 хувь орчимд тогтвортой барих, хот суурингийн шинэ ажлын байрыг 12 саяас дээш байлгах, судалгаанд хамрагдсан хот суурингийн ажилгүйдлийг 5.5 хувь орчим болгох, хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, иргэдийн орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй ижил байлгах, олон улсын орлого зарлагыг тэнцвэртэй байлгах, 650 сая тонн үр тарианы ургац хурааж авах, ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээг 2.5 хувь орчим болгож бууруулах, экологийн орчныг үргэлжлүүлэн сайжруулах явдал болно гэж уг тайланд дурьдсан байна.