sonin.mn

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн тоо баримтаас үзвэл, тус улсад цагаан сарын амралтын 8 хоногт дотооддоо 474 сая, гадаадад 3 сая 600 мянган хүн аялсан гэнэ.


Энэ тухай "China media" групп: "Харилцан визгүй аялах, хил нэвтрэхийг хялбарчлах бодлого хэрэгжсэнээр хил дамжиж аялах захиалга 2019 оны мөн үеэс давсан аж. Ингэснээр Хятадын иргэд гадаадад, гадаадын иргэд Хятадад аялах тоо 2024 онд өсөх төлөвтэй гэнэ. 

2023 оны 12 сараас эхлэн Хятад Улс виз олголтыг сайжруулах олон бодлого хэрэгжүүлж, зорчигчдод хялбар нөхцөл бүрдүүлж байна. Одоогоор Хятад улс дэлхийн 157 оронтой харилцан визгүй аялах гэрээ байгуулж, 44 оронтой визний журам хөнгөвчлөх тохиролцоонд хүрчээ. Сингапур, Мальдив, Казахстан зэрэг 23 оронтой харилцан визгүй аялах боломж бүрдээд байна." гэжээ.


Г.Бямба