Соёлын Сайд Ч.Номингийн хууль бус үйлдлийн талаар, түүнд шаардлага хүргүүлэх болсон тухай Монголын Үндэсний музейн хамт олон мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: " Монголын Үндэсний Музей бол хуулийн дагуу улс орон нутгийн болон хувь хэвшлийн музейдыг мэргэжил арга зүйгээр хангадаг эрдэм шинжилгээний төв байгууллага. Соёлын сайд Ч.Номин нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр музейн судлал мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоог МҮМ-н захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат гэх хүнийг үндсэн ажлынх нь зэрэгцээ Монголын Үндэсний музейн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Энэ нь төрийн албаны тухай хууль болон нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг зөрчсөн асуудал. Тиймээс манай байгууллага, хамт олон тухайн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж Соёлын сайдад болон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлт хүргүүлсэн.
Соёлын сайд Ч.Номин гурван сар гаруй харьяа байгууллагынхаа даргатай буюу захирлын албыг орлох хугацаанд арав гаруй удаа хүсэлт тавиад байхад нэг ч удаа уулзаагүй. Мөн Үндэсний музейн бүх ажилтны санал хүсэлтийг илтэд үл тоомсорлож байгаа нь Соёлын сайд Ч.Номин болон яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн нарын ажлаа ойлгоогүй, төрийн алба болон музейн салбараа мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, салбарын онцлог, хууль, журам зөрчдөг, чадамжгүй байгаа бодит байдлыг харуулж байна.
СӨҮТ-ийн захирал Г.Энхбат нь хууль зөрчсөн сайдын тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзсан тухай илтгэх хуудсаар 2024.02.26-ны өдөр сайдад өгсөн гэдгээ музейн бүх ажилтнуудын хурал дээр албан ёсоор мэдэгдсэн. Бид үүнийг эсэргүүцэж, Соёлын Сайдад хандаж байна." гэв.
Мөн "Соёлын Яам байгуулагдсанаар танай салбарын нөхцөл байдал сайжирч байна уу? " гэсэн асуултад: " Монгол улсын хэмжээнд хамгийн бага цалинтай салбарынхан бол соёлын салбарынхан байдаг. Өнөөдөр цалин 40 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ бол яамтай болсны хамгийн том ахиц гэж ажилтнуудын нүдээр харж дүгнэж байна. Гэхдээ соёлын салбарынхан тэмцсэндээ цалингаа нэмүүлсэн. Яам арчаатай байсан бол салбарынхан босохгүй байх байсан. " хэмээн хариулсан юм.
М.Чой
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл11
Унгар улсыг далайгүй байж Далайн Яамтай гэж онигоо байдаг шиг Монголд ер нь Соёлын Яам ны хэрэг байхгүй л дээ ! Яахав төсөв цавчих, мөнгө идэх гэж л Нахиумин сайдтай,яам нэртэй юм байлгаж байгаам л доо !
Монголын соёл, урлаг, музейн үйл ажиллагаа зөвхөн Соёлын яамны бодлого, зохицуулалтаар тодруулбал Номин сайдын эх оронч сэтгэлгээгээр оршин тогтнож хөгжин цэцэглэж байгааг ойлгох ухаангүй, яаж яваад музейд очсон гарууд байнаа.
тийм юм байнөө. соёл гэгээрэлийн яам.
далайн яам захиргаатай. кхх
Muzein uzmer amjij hulgailah zorilgotoi tomilgoo bn gj hardaj b. Shine um ogt hiisengui, chadvar ch baihgui dandaa belen kino kontent zergiig hudaldan avdag. Jishee: 2011 onoos 2019 on hurtel garch baisan ANU- iin "Suits" kino, bolon busad.
жадамбын хуудас хулгайлагч яргалуулна даа. дүрслэхийн музейн үзмэр. бахирч чарлах нь хол сонсогдоно
Ийм соёлын яамтай байснаас байгаагүй нь дээр байх. Хоосон цалин авсан хүмүүс. Энэ яам нь соёл урлагаа огт ойлгодоггүй хүмүүсийн цуглуулга болсон. Ерөнхий сайд энэ асуудалд анхаармаар байна шүү
Салбарынхныхаа Амьдралыг мэдэггүй, тэнэг
Монголын Урлаг ийн ажилтны холбоо 76 сая тогоонтомор Соелын яамнаас Ямар учраас авсан бэ?
Тогрог
Соелын яам утга учиргуй МУСТ ажилтан гэдэг енгерсен нийгмийн тэмдэг тарааж залуусаа хордуулхаас еер хийж чадах юм алга