sonin.mn

Хятадад үйлдвэрлэсэн зорчигч тээврийн том оврын "C919" болон дунд оврын "АRJ21" загварын нисэх онгоц Вьетнамаас Лаост нисч очин, тус улсын нийслэл Вьентьян хотын Ваттай олон улсын нисэх буудалд газарджээ. Уг хоёр нисэх онгоц Лаост анх удаа очиж үзэсгэлэнд оролцож байгаа нь энэ гэнэ.

 Ваттай олон улсын нисэх буудалд хоёр онгоцыг зогсоолд тавьж үзэгчдэд танилцуулсан ба энэ үеэр ARJ21 онгоц Вьентьянаас Лаосын аялал жуулчлалын Луанг Прабан хот хооронд үзүүлэх нислэг үйлдсэн байна.


н.Уртнасан