sonin.mn

Гуравдугаар сарын 6-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийжээ.


Энэ үеэрээ: "АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч, Пентагоны хэвлэлийн төлөөлөгч нарын Рэнь-ай олтригийн талаарх ярианд Хятад улс ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултанд Мао Нин: "Рэнь-ай олтриг бол Хятадын Наньша арлуудын салшгүй нэг хэсэг. Хятад улс Рэнь-ай олтригийг багтаасан Наньша арлууд, түүний ойролцоох усан хилд эргэлзээгүй бүрэн эрхтэй. Энэ нь урт хугацааны түүхэн үйл явцад бүрэлдэн тогтож, тодорхойлогдсон зүйл, мөн НҮБ-ын дүрэм тэргүүтэй олон улсын хууль эрх зүйд нийцэж байна.Рэнь-ай олтригийн асуудал бол Хятад, Филиппин хоорондын асуудал бөгөөд Америк зэрэг гуравдагч тал өдөөн хатгалга хийх ёсгүй, гар ч дүрэх ёсгүй. Хятад улс өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах шийдвэр төгс бөгөөд Филиппиний өдөөн хатгалга ялагдах нь гарцаагүй юм. Филиппинийг шатрын хөлөг болгож, Өмнөд тэнгисийн байдлыг алдагдуулахгүй байхыг Хятад улс АНУ-аас шаардаж байна. Филиппиний тал ч АНУ-ын нөлөөнд автахгүй байж, шатрын хөлөг эцэстээ орхигддог гэдгийг түүхийн сургамжаас харах хэрэгтэй" гэсэн байна.


Г.Бямба