sonin.mn

Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээ хүндрэлтэй хэвээр байна. ХАМАС-ын Улс төрийн газрын тэргүүн Исмаил Хание гал зогсоох хэлэлцээрийн талаар ХАМАС-аас санал болгож байгаа 5 болзлыг дурьдаж, "гал зогсоох хэлэлцээрт манай байр суурь нээлттэй" гэж 3-р сарын 10-ны өдөр мэдэгдэв.


Исмаил Хание гал зогсоох хэлэлцээрийн 5 зарчим нэрлэсэн. Үүнд: Бүх талаар гал зогсоож, Израил цэргээ Газын зурвасаас бүрмөсөн гаргах, дүрвэсэн хүмүүсийг болзолгүйгээр гэр оронд нь буцаах, мөн тусламж үзүүлж, орон байраар хангах, Газын зурвасыг сэргээн босгох, бүслэлтийг цуцлах зэрэг. Ингэсний дараа л барьцааны хүмүүсийг солилцох тохиролцоонд хүрнэ гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, хэлэлцээр харилцан уялдаатай, олон үе шаттай хэрэгжиж, олон улсын хамтын нийгэмлэг баталгаа гаргаж, үүнийг Израиль дагаж мөрдөнө гэдгээ баталгаажуулах ёстой. Израиль өмнө нь гал зогсоох талаар тодорхой баталгаа, амлалт өгөөгүй байсаар ирсэн гэжээ. 


Г.Бямба