БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 12 /Xinhua/. Хятад улс өнгөрсөн онд мод тарих, ойжуулах ажлаа эрчимжүүлж, 3.998 сая га талбайд мод тарьсныг өнөөдөр танилцууллаа.
Үндэсний ойн аж ахуйн газрын тайланд дурдсанаар, энэхүү тоон үзүүлэлт нь 2022 онд 3.83 сая га талбайг ойжуулсантай харьцуулахад өссөн байна. 2023 онд тус улс мөн 4.379 сая га талбайг нөхөн сэргээж, 1.905 сая га элсэрхэг, чулуурхаг газрыг сэргээжээ.
Хятадын үндэсний мод тарих өдөр өнөөдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр тохиож байна. Тус улсад энэ өдрийг 46 дахь удаагаа тэмдэглэж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл4
Америк европын орнууд тавилга үйлдвэрлэх гээд ойн модоо сүйтгэж өгч байна. Америк европын орнуудын нэг триллион мод тарих залиланд итгэх хэрэггүй.
Эмээ уугаачэээ,,,,
Өөрөө эмээ уу хавар болоод мэдрэл чинь хөдөлсөн байна.
heden say urguulah n hamaa yu , harin elsen tsul govid oijuulalt yaj hiiv gedgiig n sudlah heregtei bn , tend nogoo jimsee hurtel tarij amijirgaa deeshilj bgaag anzaarch uzeh n zuv !