Өнгөрсөн хоногуудад олон улсын хэвлэл мэдээллээр Хятад улсын "Хоёр чуулган"-ын тухай маш их мэдээлэл цацагдав. "Хоёр чуулган"-аар Хятад улсын эдийн засаг тогтвортой сэргэж хөгжих тухай эерэг мессеж өглөө гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын үгнээс иш татан тэмдэглэсэн юм. Энэ тухайд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь гуравдугаар сарын 12-нд хэлэхдээ, "Жил тутмын "Хоёр чуулган" бол Хятад улсын улс төрийн амьдралын томоохон чухал үйл явдал бөгөөд мөн олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын бодлого, хөгжлийн чиг хандлагыг ойлгох чухал цонх нь болж байдаг.
Энэ оны Засгийн газрын ажлын тайлан, ДНБ-ны өсөлтийг 5 орчим хувьтай байлгах зорилт дэвшүүлсэн, "Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч", "Өндөр чанартай хөгжил", "Өндөр түвшинд гадаадад нээлттэй байх" зэрэг түлхүүр үгүүд нь олон улсын хэмжээнд халуун сэдэв болсон байна.
Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийг 5 орчим хувьтай өсгөх зорилт дэвшүүлж байгаа нь Хятад улсын эдийн засгийн уян хатан чанар, асар том нөөц боломж, эрч хүчийг харуулж байна. Энэхүү зорилт нь үүнээс өмнө ОУВС болон Дэлхийн Банкны Хятад улсын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөөс өндөр байгаа бөгөөд Америк, Европын эдийн засгийн өсөлтийн тухай ОУВС-ийн төсөөллөөс хол давсан байна. Зөвхөн 2024 оны сар шинийн амралтаар гэхэд Хятад улсын хэмжээнд давхацсан тоогоор 2 тэрбум 293 сая хүн зорчиж, хүмүүс аялал жуучлалд 632.6 тэрбум юань зарцуулсан нь 2019 оныхоос 7.7%-р өссөн үзүүлэлт юм. 2024 оны эхний хоёр сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 6 их наяд 610 тэрбум юаньд хүрч, мөн үеийнхээс 8.7 хуваир өссөн байна. Иймд Хятад улсын эдийн засаг үргэлжлүүлэн тогтвортой хөгжих нь тодорхой болоод байна.
Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин гэдэг ухагдахуун тренд болоод буй. Өнгөрсөн жил Хятад улсын цахилгаан автомашин, лити батарей, нарны зайн бүтээгдэхүүний экспорт 1 их наяд юанийг давж, мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Дижитал эдийн засаг түргэн хөгжиж, 5G хэрэглэгчийн тоо нийт хэрэглэгчийн 50 хувийг давав.
Хятад улс "Патентын эрхийн хамтын ажиллагааны гэрээ"-г үндэслэн олон улсын патентын эрхийн өргөдөл гаргаж буй хэмжээ дараалан дөрвөн жил дэлхийд тэргүүллээ. Өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжих шинэ арга хэмжээнүүд нь Хятад улс даян дэлхийтэй хөгжлийн боломжоо хуваалцсаар байх хүсэл эрмэлзлийг дахин харуулж байна. Хятад улс санаачилгатайгаар олон улсын эдийн засаг, худалдааны өндөр стандарт дүрэмд нийцүүлэн, тогтолцооны нээлттэй байдлыг шат дараатайгаар өргөжүүлж, гадаад худалдааны чанар, тоо хэмжээг ахиулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлтаа нэмэгдүүлэн, "Бүс ба Зам" санаачилгыг өндөр чанартай хэрэгжүүлж, олон талт, хоёр талт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж гүнзгийрүүлэх болно гэжээ.
Г.Бямба
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл6
"Бүс ба зам" хэрэгжих тусам Ази,Европ бүхэл бүтнээрээ Хятадын эрх нөлөөнд орох юмшүү дээ !
"Бүс ба зам" хэрэгжих тусам Ази,Европ бүхэл бүтнээрээ Хятадын эрх нөлөөнд орох юмшүү дээ !
"Бүс ба зам" хэрэгжих тусам Ази,Европ бүхэл бүтнээрээ Хятадын эрх нөлөөнд орох юмшүү дээ !
Урд хойд хөршүүд ч Бас л сайхан үлээншдээ,,,
Ямар зорилгоор хаанаас хэн ингэж бэлтгээд Хятад улсыг магтан дуулсан, шүтэн биширсэн ийм нийтлэл, суртал ухуулга явуулаад байгаа юм бол доо. Тэртээ тэргүй 1.3 тэрбум хүнтэй том зах зээл хөгжих нь тодорхой шд. Үүнийг бидэнд магтаж, сайшаагаад байх хэрэггүй. Хятадын задрал хэзээ бол гэдэг л надад маш сонирхолтой байна. Мэдээж их усан нэг өдөр сад тавьж, хэд хэдэн жижиг үндэстэн болж л таарна даа. Хүчээр бариад бариад дахиад 100 жил лав барьж чадахгүй болов уу даа.
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа