Өчигдөр 3-р сарын 13-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийлгэн, олон улсын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений хэлсэн үгтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, " Шинжааны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, шашны эв нэгдэл, тэр дундаа Уйгар үндэстнийг багтаасан бүх үндэстнүүдийн хүний эрх бүрэн баталгаатай байгаа. Шинжаанд огт зөрчил мөргөлдөөн гэж байхгүй, харин Газын бүсэд мөргөлдөөн хурцдаж байна. Шинжаан дахь лалын шашинтнууд өлсгөлөн, дүрвэлтэд өртөөгүй, амь нас нь аюулд ороогүй. Эсрэгээрээ Газын бүс дэх олон сая лалын шашинтнууд гэр оронгүй болж, өлсөж, улмаар амь насаа алдсаар ирсэн. Ийм учраас Америкийн тал хүний эрхийн асуудал дээр хоёр нүүр гаргахаа больж, Газын бүсийн хүний эрхийн асуудалд улс төрийн шоу хийхээ зогсоож, мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Газын бүсэд гал зогсоох хүчин чармайлтыг хориглох ёсгүй. Харин лалын шашинтнуудын амь насны аюулгүй байдлыг хангах үүднээс бодит арга хэмжээ авах нь зүйтэй" гэжээ.
Г.Бямба
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл0