Цас зудны аюул цаашиллаа. Урин дулаан цаг ирлээ. Баяраас баярын хооронд баярлаж өнгөрөөдөг цаг эргээд ирлээ. Хүн малын зоо тэнийсэн ч нийслэлд нөгөө нэг “аюул” нүүрлээд ирлээ. Өршөөгөөрэй, сэдэв хатуудлаа шүү! Гэхдээ манай нийгмийн хөндүүр асуудал болчихсон тул би дахин бичихээс өөр аргагүй байна! Гарчгаа нотлоё! Xүлцээрэй уншигчид аа!
Жиргээнээс:–Анх 85 мянган машинтайгаар төлөвлөгдсөн УБ хот одоо 700 мянган машинтай болчихож. Гурван жилийн дараа бараг сая хүрэх нь. Түгжрэлийн гол шалтгаан нь импортын машины замбараагүй хэрэглээ. Зам дээрээ багтахгүй, эрэлт нь их бол илүү үнэ төлсөн нь явж, автомашинуудаа цөөлөх нь зах зээлийн хууль. Хотын дарга хэлсэн бололтой.
УИХ-ын гишүүн шавь Д.Өнөрболороос эшлэе, 2023 оны эшлэл:
–Нийтийн тээврийг хүтээмжтэй хөгжүүлээгүйгээс түгжрэл бий болж байгаа. Давхардсан тоогоор 2.8 сая зорчилт хийдгээс 66 хувь нь автомашинаар, 20 гаруй хувь нь автобусаар, 10 орчим хувь нь явганаар байна. Энэ ондоо багтаагаад хуулийг батлаад, ирэх оноос хэргжинэ гэвэл иргэд 300 метрийн цаанаас хүүхдээ тэврээд алхаад, цэцэрлэгт хүргэж өгнө гэвэл бухимдлыг дээд цэгт нь хүргэнэ. Баяндаа хүмүүс машин унаад байгаа юм биш. Иргэдийн эрэлтэд нийцсэн уян хатан зохицуулалтгүйгээс түгжрэл үүсээд байгааг ойлгох хэрэгтэй гэжээ.
Хотын даргын хэлснийг дэмжиж байна. Мөнгө төлөөд давхицгаа гэж аль 4 жилийн өмнө би бичиж байсан даа. Харин шавьтайгаа санал зөрөлдмөөр байна. Би өөрөө машин барьдаггүй, бусдаар хөөрхийлүүлээд ямагт алхдаг ахмад хүн бичиж байна. Би алхсаар ч явна. Муудсан юм алга. Энэ алхдаг 10 хувиа л нэмчих. Тэр 66 хувиа талаар нь буулгачих. Тэгээд л бол оо!
Иргэдийн 64 хувь нь автомашинаар явж байхад яаж түгжрэлийг яаж бууруулах юм бэ? Энэ ойлгомжтой. Хувийн машин унадаг асуудлыг бид хязгаарлах, хориглох, шахах хэрэгтэй гэсэн бас нэг пост явж байна. Петровис ХХК-ийн захирал О.Содбилэг (УИХ-ын гишүүн асан) хэлжээ:–Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар. Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр “Евро-5” шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ “Евро-5” шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэжээ.
Дээр эшлэсэн бүх пост зөв л дөө. Гэхдээ миний үнэлэмж ба тайлбар гэж бас байнаа. Хүмүүс баяндаа биш гэхэд машин барих маш их дон, сэтгэл мэдрэлийн өвчтэй (хэнээтэй!) болчихсонд л энэ хотын энэ их гай бугшаад байна. Хөл дүүжлэх унаа! Ардчилсан эрх чөлөөнийхөө буянд машин худалдан авах, эзэмших (бүр хэд хэдээр нь шүү!) эрхээ хэтрүүлж эдлээд одоо нийслэлдээ тэгийн тэг зогсолт үе үе хийгээд, түүндээ огтоос гутардаггүй, юм боддоггүй нэг сая монгол хүний сэтгэл мэдрэлийн өвчний тухай би ярьж байна. Заавал машин зарж амьдарна, заавал импортлоно, заавал нийслэлд унуулна гэсэн сүрэг хүний эсэргүүцлийн дуу хоолой Цагаан сарын өмнөхөн нэг дэвэрсэн дээ. Тэр хэдхэн нөхдийг би буруутгах гээгүй. Нийгмээрээ сэтгэл мэдрэлийн ийм дон тусчихсан байгаад л хэргийн учир оршиж байна. Хөл дүүжлэх унаа! Хөл дүүжлэх унаа! Хөл дүүжлэх унаа!–монголчуудын энэ хэлц үг нийслэл дээр 100% давж хэрэгжээд байгаа төрх нь энэ юм шүү. Түгжрэлийн тухай хууль тогтоомж, түгжрэл хариуцсан бүхэл бүтэн яам, Түгжрэлийн Засгийн газар хэзээ ч дийлэхгүйгээр, нийслэлийн агаарыг бүрхсэн агаарын хэдэн мянган сүлжээ агаарын замтай болоод ч дийлэхгүйгээр машин барих, машин жолоодох, машинд суух нийгмийн донд монголчууд (Та бид!) яг хөтлөгдсөн байна. Одоогийн байдлаар нь би ярьж байна шүү.
Сургуулийн (бас цэцэрлэгийн) хүүхэд болгон эцэг эхийнхээ хувийн тэргээр сургуульдаа хүргүүлж авахуулаад байх юм бол энэхүү түгжрэл 100 жилдээ хэзээ ч арилахгүй ээ. Албан ёсны статистик тасрахгүй нийтлэгдэнэ. Би ч эшлэж аваад хариу гөвөөд байх хоббитой. Юу гэсэн статистик вэ гэвэл ингэж бичжээ. Орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн урсгал тасрахгүй, Монгол Улсын нийт хүн амын 47.6 хувь нь Улаанбаатар хотод амьдрах болж. Үүний улмаас нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өсч, авто замын сүлжээний багтаамжаас давсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй. Зам тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаагаас Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац гурав дахин хэтэрсэн үзүүлэлттэй. Үүний улмаас иргэд өдөрт 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулна. Статистик мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд түгжрэлээс шалтгаалсан алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наяд төгрөгт хүрсэн тооцоо гарчээ. Нийслэлд нийт их сургуулийн 90 хувь, нийт худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь, нийт автомашины 84 хувь нь байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь Улаанбаатар хотод үйлдвэрлэгддэг. Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм гэжээ. Албаных байх гэж горьдоохоор дээрхи статистик юу харуулна вэ? Ердөө л нийслэлээ багасга, хумь, нийслэлд аж төрөх онцын хэрэгцээ шаардлагагүй иргэдээ нийслэлээсээ нүүлгэ, орон нутгийг нь бараадуул гэсэн нийгмийн тулгалт юм биш үү?
Бүсчилж хөгжихөөс өөр гарц зам үлдээгүй тухай Төр-засгийн дээд түвшинд уриалан байгаа чинь энэ тулгалтыг нөгөө талаас нь хэлээд байгаа юм биш үү?
Миний тэрслүү байр суурь: Бүсчлэлээр дамжуулж нийслэл дэх хэт төвлөрлийг эрс багасгах, миний хувийн хүслээр бол 70-80% багасгах. Өнгөрсөн 34 жилийн үр дүн юу байв гэхлээр өнөөгийн их гайг монголчууд бид хамтран бүтээсэн.
Монгол орны өнцөг булан бүрээс ядарсан, зүдэрсэн, амиа авч явах чадваргүй, малаа барсан, ядуу дорой, магадгүй гуйлгачин түүлэгчин бүх иргэнээ нийслэлдээ авчруулж шавуулаад нийгмийн халамж хүртээгээд зүв зүгээр суулгачихсан. Статистикийн албан мэдээгээр бол 2.7 сая монгол хүн нийгмийн халамж хүртдэгийг 3.6 сая хүн амдаа хуваагаад үз дээ!
Тэгэхлээр хотын удирдлагын тавиад байгаа шаардлагыг дэмжихээс өөр гарцгүй ч юм шиг. Монголчуудын машин жолоодох эрхэнд зөвхөн нийслэл дотроо халдахгүй л бол түгжрэл гэгч мөнхийн гайг хэзээ ч гэтэлгэж чадахгүй. Аймагт, хөдөө машин жолоодох эрхийг нь жинхэнээсээ цэцэглүүлмээр байна. Жолооны курс сургуулиуд зөвхөн хөдөө, аймгийн төвүүдэд ажилламаар байна. “Жолооны багш” гэх мэргэжил хөдөөд л үнэд хүрмээр байна. Хөдөөд шатахуун хямд (2-3 дахин) байг, машины импорт чөлөөтэй байг, машины бүх худалдаа хөдөөдөө төвлөрөг! Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох тухай би зөндөө бичсэн, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд оршин суух иргэний эрхийг худалд, тэгвэл маш том зовлонг бид гэтэлгэнэ. Өндөр татвар төлж нийслэлд ирж суу гэсэн хууль хэрэгжүүлье. Нийслэлд олон жил шигдэж байгаа ч онцын гавьяа зүтгэлгүй (хөдөлмөр, эрүүл аж төрөл!), нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэргүй иргэдэд өндөр татвар ногдуулж нийслэлээс орон нутаг руу нь шахаж гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлье! Инээдэм биш ханиадам, 200 мянган машин тодорхой зорилгогүй хот дотор тэнэж явдаг юм бол машин жолоодох эрх рүү нь халдахаас өөрөөр эрүүл саруул гарцыг би олж харахгүй байна!
Д.Баярхүү
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл57
Улаанбаатарыг тойруулаад хана хэрэм барь. Тэр хайрцаг дотроо бүгд багтаад амьдар. Хятадын эртний хот байгуулах ухаанаас харвал заавал хотыг хана хэрэм дотор байгуулдаг. Замуудыг нь хот доторх хэрэмнээс гаргаж үл болно.
Өнгөц бодолтой тэнэг гар шүү. 200 мянган машин цаанаа гэр бүлээ тэжээх гээл явж байгаа нь ойлгомжтой. Бензин үнэтэй байхад дэмий сэлгүүцээд явдаг жолооч гэж байхгүй
САНАЛ НЭГ БАЙНА.
Сургууль цэцэрлэгтээ машинаар хүргүүлж ирсэн бас авахуулсан хүүхдийг бүртгэж зохих зэмлэдэг торгодог !! Зүгээр алхаад ирсэн хүүхдийг магтдаг шагнадаг тийм шинэ журам сургууль цэцэрлэг болгон дээр хэрэгжүүлж үз Нямбаатраа !10 хоногийн дараа үр дүн нь гараад түгжрэл 30 хувиар шууд буурна ! Бадарч тахарын санаа гэж хэлэхээ мартваа !
Баярхүү маш ухаантай юм бичнэ шүү. Азрага адуунаасаа шилдгээ унадаг Монгол хүн машин унаг л дээ. Харин УБ хотын дотор бол дүрэм, журам, номер, цагийн хязгаарлалт, төлбөр хэрэгжүүлэх шаардлага бий. Эх орон байнга ийм ядуу байхгүй.Хоёр болон түүнээс дээш төвшингийн уулзвар, нэг чигийн олон урсгал, метро, дүүжин тээвэр, агаарын такси зэрэг нийтийн тээвэр Монголд хөгжинө. Монгол улс авто тээвэр өндөр хөгжсөн орон.
Nice statement for excuse seeker kkk
1-2 буудал алхаж чадахгуй болсон ахлах ангийн хуухдууд, машинаар л хургуулэхгуй бол хун биш болсон айлын эрхууд ихдэж бна. Тэд ирээдуйн биеэ даахгуй хелтэй яадаг жорлонгууд л шуу дээ.
дээр нь эрүүл агаар дутлаас вакум цонхоо нээхгүйгээс том толгой рахиттай хүүхдүүд их болж
москва ленинград хотын нийт хүн 30 сая гэтэл манай манай улаанбаатар шиг хэзээ ч түгжрэхгүй Улаанбаатарт монгол хүнээс гадна дан гадаадын машинтай хүн дүүрсэн хэдэн мянган такси маш хямдхан явуулаачээ ЯНДЕКСИЙН ТАКСИ ОРУУЛААЧЭЭ зөвхөн албан газрын бизнесийн машинд НЬЮ ЙОРК шиг зөвшөөрөл өгөөчээ БУсад машиныг хотоос цааш тойрч хотоос гадагш явдаг болгоочээ зөвхөн автобус такси явдаг болгоочээ
Тэнд гэр барьж амьдрах хориотой! Утаанбаатард дурын малчин портер дээр гэрээ ачаад нүүж ирээд бууж болдог. Утаанбаатраас залхаад Финляндад гэр бүлээрээ амьдарч б. Энд гэр хороолол гэж ердөө ч алга. Ядаж 1 өрөө байр хөлсөлж амьдрах боломжтой иргнн л энд нийслэлдээ болон бусад хотуудад ирж амьдарч б. Хамгийн цэнгэг агаартай хот
Mashin barina gdg statusaas gadana huvi hunii hariuchlaga salhilga bat ur chadvar huuliin bolon niigem bolon huvi hunii chadvar uhamsart bolon sanhuu g buren todorhoildag huvi hunii uhamsar olon juiliig shalgadag .
Монгол оронд Марксист хөгжлийн замаар замнахаар өөр гарцгүй болох нь сүүлийн 30 жилийн монголын амьдрал хангалттай харууллаа. Өмнөд хөрш маань Марксист хөгжлийн замаар замнаад суга хөгжиж байна шүү дээ. Өмнөд хөрш маань бүр Үндсэн хууль дээрээ "Хятад улсын марксист хөгжлийн замыг ямар нэг улс төрийн нам, ямар нэг улс төрийн удирдагч, ямар нэг эвсэл холбоо, ямар нэг дотоодын зэвсэгт хүчин, ямар нэг гадаадын зэвсэгт хүчин, ямар нэг төрийн эргэлт хийх замаар, ямар нэг бусад аргаар өөрчлөхийг хатуу, чанд хориглоно" гээд цагаан цаасан дээр хараар бчичихээд хөгжиж байна шүү дээ.
Европын хамгийн өндөр татвартай 3 улсын нэг Финляндын нийслэл Хэльсинки хотод амьдрах Утаанбаатард амьдрахаас хямд тусаж б таминь ээ! Сургууль цэцэрлэг үнэгүй. Нийтийн тээвэр тасархай хөгжсөн. Машин худалдаж авах үнэн утгагүй, цонхоороо харж баясах гэж авах юм уу хаашаа юмб. Хоол хүнс нь баталгаатай. Агаар нь ванлий, хуш нарс хусан ойд амьдарч б. Эх орон, төрсөн нутаг мэтийн хоосон тархи угаалтаасаа салцгаая монголчуудаа! Өид хүн болж төрснийх хэнд ч ямарч намд ч өр ширгшй шүү! Хөмөрсөн тогооноосоо гарч үзэцгээе хүмүүсээ!

Халтуур хийж байгаа жолоочтой хатуу хариуцлага тооц!!! Эрх хасах юуч биш мэдээлэлийг худалдаж ав. Тэгвэл түгжрэл байхгүй болно. Гурван машины нэг нь халтуур хиыж байнаа. Ийм хот гэж монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй.
Удахгүй тэтгэвэрийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин өрөөсөн хүмүүсийг хөдөө рүү хөөх юм байна даа
МАНАЙД ЮМНЫ ҮНЭ ӨНДӨР МӨРТЛӨӨ МАШИНИЙ ДААТГАЛ БАРАГ ҮНЭГҮЙТЭЙ АДИЛ. ТҮҮНИЙГЭЭ ГАДААД УЛСЫН XЭМЖЭЭНД Л ӨСГӨЧИXӨӨЧ. ТЭГЭЭД Л МАШИН АВАXАА БОЛИНО.
ГАДААДАД ЕР НЬ ДААТГАЛААС НЬ БОЛООД XҮМҮҮС МАШИН АВЧ ЧАДДАГГҮЙШДЭЭ. АВСАН Ч НЭГ САР УНАXГҮЙ БОЛ ТЭР САРЫНXАА ДААТГАЛЫГ УТАСДАЖ XАСУУЛАX МЭТ. ИX Л XЭМНЭXГҮЙ XЭРЭГЛЭXГҮЙ БОЛ МАШИН АШИГГҮЙ!!!
ТИЙМЭЭС ГАДААДАД БАЙГАА XҮМҮҮС МОНГОЛД ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭX АМАРXАН ДААТГАЛЫГ НЬ НЭМЭЭД Л ГҮЙЦЭЭ ЮУНД НЬ ТОЛГОЙГОО ГАШИЛГАДГИЙН ГЭЖ ЯРЬДАГ. ГЭТЭЛ МОНГОЛД ҮНЭГҮЙ ШАXАМ ТӨЛӨXГҮЙ БАЙЖ Ч БОЛДОГ ГЭXЭЭР ОЛШРОX НЬ АРГАГҮЙ.
Улаанбаатарт 710000 машин байдаг гэнэ.Тэгхээр судалгаа хийгээд сегментлеед үз.Сэлгүүцэгчид,халтуурчид,тээврийнхэн,бизнес болон захиргаа,хүүхэд хүргэгчид.Тэгээд статистик тоо өөрөө аяндаа юу хийхийг хэлээд өгнө.
МАШИНИЙ ДААТГАЛЫГ НЬ ОЛОН УЛСЫН ЖИШГЭНД Л XҮРГЭЧИX ЭНЭ БОЛ ЭРXЭНД НЬ XАЛДАЖ БАЙГАА XЭРЭГ БИШ, ТЭГЭЭД ТҮГЖРЭЛ АЯНДАА АЛГА БОЛНО.
Даатгалгүй болоxоор нээрээ тоглоомон машин шиг xудалдаж аваад байна ккк

тэгээд аваар xийгээд
За тэр яах вэ… зуд дуусах болоогүй шүү. Одоо бүр ид үргэлжилнэ. Дахиад 2-3 сая толгой хорогдох байхаа яана даа.
Өнөө мундаг 4-6 литр мотортой том том тэргийн жилийн хэрэглээний татвар жишээлбэл 800,000-1,200,000 төг болгож болно шүү дээ. Тийм л мундаг хэрэглээтэй байж жилдээ 1-2 сая татвар төлчих бяд байх байлгүй дээ баячуул маань. Шууд моторын багтаамжаас хамааруулмаар байна. Дээр нь давхар нйислэлд машин хөлөглөх суурь татвар гээд бүртгэлтэй машин бүр загвар үл хамаарч 500,000-1,000,000 шууд татдаг болмоор байна. Тэгэхгүй бол автобусны тоог нэмэх арга алга, зам битүү…
Mash zov bur mash zov
төмөр замаа ардын нам анхалж мянганы төмөр зам эхлүүлээрэй эрлэнэт хөвсгөл завханы тэс сумаас цааш их нуурын хотгорын тал гапзраар цвсын баруун туруун увсын тэс увс гуурын хөвөөгөөр улаангом хяргас нуур ховд аймаг гэсэн маршрутаар тал газраар орно хотоос хүмүүмээ хөдөө гаргах боломж бий олон талын ач тустай МАН анхдхагч нь болох хэрэгтэй
Олон улсад даатгалыг машины xүч, нас, жолоочийн xэдэн жил барьснаас xамаарч сар сараар тогтоодог тэгээд зөрчил гаргавал нэмэгдээд даxиж зөрчил гаргаxгүй бол жилийн дараа бага багаар буурдаг.

ЭНЭ XҮН ИX XЭРЭГТЭЙ ЗӨВ СЭДВЭЭР ЯРИА ӨРНҮҮЛЭX ЮМ АА.
Vneen. Mashin barih erxend n xaldax xeregtei! Xuduunii bvdvvleg svrgiig xotod bvv oruul.
Чи эхлээд Улаанбаатарыг тойруулаад хятад шиг том хэрэм барь. Тэгвэл наад хэрэмд чинь орох гэж хөдөөнөөс машинтай очихгүй. Хэрэмний гадаа нь том том олон зогсоолтой болж, хөдөөний бидэнд амар болно.
Таксинд яваа хүмүүс амьдрах гэж яваа шүү.Амдралын баталгааг шийдвэл аяандаа цөөрнө.
Таксинд яваа хүмүүс амьдрах гэж яваа шүү.Амдралын баталгааг шийдвэл аяандаа цөөрнө.
Машин оруулж ирэх татварыг тултал нь нэмчих. Бас Хотын иргэний татвар гэж чанга татвар байх ёстой! Уг нь амархан ш дээ, хийх хүсэл л алга, дарга сайд нарт...
М.Энхболдын балаг шүү.УБ д шилжих иргэд хурлаар орж ,төлбөр төлж байж шилждэг байсныг болиусан.Газар олголтыг замраагүй болгож цементэн ширэнгийг үүсгэсэн.
Яам ,Их дээд сургуулиуд ,том захууд , ЕБС уудыг хотын зах руу нүүлгэх хэрэгтэй.