sonin.mn

Өчигдөр буюу гуравдугаар сарын 14-нд Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба хэвлэлийн бага хурал зарлан, усны тухай мэдээлэл хийжээ.


Усны аж ахуйн яамны Төлөвлөлтийн газрын дарга Жан Шянвэй энэ үеэр хэлэхдээ, "Үндэсний усан сүлжээний тухайд, өмнөдөөс хойд зүгт ус татах төслийн зүүн болон дунд шугамын барилгын ажил дуусч ашиглалтад оруулснаас хойш, нийт 69.8 тэрбум шоо метр ус татан шилжүүлж, 176 сая хүн ам ашгийг нь шууд хүртлээ.


Үүний зэрэгцээ 2022 онд дунд шугамын төслийн барилга байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд холбогдох гол мөрний сав газар, бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг усны аюулгүй байдлаар хангах болно" гэжээ. 


Г.Бямба