sonin.mn

CGTN медиа компани, Хятадын Ардын их сургуультай хамтран Шинэ эриний олон улсын хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгээр дамжуулан санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон хүмүүс АНУ олон жилийн турш ардчилал нэрээр бусад оронд дарамт шахалт үзүүлж, өөртөө ашиг олж, олон улсын хамтын нийгэмлэгийг хагалан бутаргаж, сөргөлдүүлж буй үйл ажиллагаанд нь дургүйцэж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн санал асуулгад оролцсон хүмүүсийн 71 хувь нь АНУ ардчиллын нэрээр бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, дарамт шахалт өгдөг хэмээн шүүмжилж, 62.3 хувь нь хориг, эдийн засгийн албадлагын арга хэмжээ авдаг АНУ-ын ноёрхлын үйл ажиллагаанд маш их дургүйцэж буйгаа илэрхийлжээ. 


Санал асуулгад оролцогчдын 68 хувь нь АНУ хилийн чанадад “Өнгөт хувьсгал” сурталчилж байдагт сэтгэл түгшиж байна гэсэн бөгөөд 65.8 хувь нь түрэмгийлэл зэрэг замаар бусад орны улс төрийн тогтолцоог өөрчлөхөөр албадаж буйг эсэргүүцдэг гэсэн байна.


Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 84.3 хувь нь ардчилал харилцан адилгүй хэлбэрээр оршдог гэж үзсэн бөгөөд 84.8 хувь нь улс орнууд түүх соёл, үндсэн байдалдаа суурилан улс төрийн тогтолцоогоо сонгох ёстой гэжээ. 

80.3 хувь нь олон төрлийн соёл иргэншлийн үргийг үнэлж, 79.5 хувь нь АНУ ардчиллын нэрээр дэлхий нийтэд ноёрхлын үйл ажиллагаа явуулах оролдлого хийж буйг эсэргүүцсэн ба мөн 86.8 хувь нь АНУ бусад оронтой харилцахдаа харилцан хүндэтгэхийг уриалсан байна.

Уг санал асуулгад дэлхийн 32 улс орны 39315 хүн хамрагдсан гэж Хятадын CGTN медиа компани өгүүлжээ.


Г.Бямба