sonin.mn

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55 дугаар чуулган хоёрдугаар сарын 26-нд Швейцарийн Женев хотноо эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 5-нд өндөрлөх юм. Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн мэргэжилтнүүд, эрдэмтэд уг хуралд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх үйлчилгээ, хувийн нууцыг хамгаалах зэрэг асуудлаар Хятадын төлөвлөгөө болон практик туршлагыг танилцуулсан байна.


Гуанжоугийн их сургуулийн Хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааны нийгэмлэгийн захирал Жөу Лулу хэлэхдээ, "Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалахаар хууль боловсруулж, дүрэм журам батлан, нэгдсэн боловсрол олгох, хөдөлмөр эрхлүүлэх, мөн амьдрах, ажиллах, сурч боловсроход нь зориулж саадгүй, ая тухтай орчин бүрдүүлэхэд идэвхтэй ажиллаж байна" гэжээ.

Мөн Зүүн Өмнөд Их Сургуулийн Хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Гун Шянхэ, "Хятад улс дэлхийн мэдээлэл хамгаалах стандартыг мөрдөж, холбогдох хууль тогтоомжууд боловсруулж батлуулсан. Эдгээр хууль тогтоомж нь хувийн нууцыг хамгаалахад үр дүнтэй байж, олон улсын хэмжээнд зохих нөлөө үзүүлсэн" гэсэн байна.


Г.Бямба