sonin.mn

ХТРТ-ийн CGTN, Хятадын Ардын Их Сургууль хамтран Шинэ эриний олон улсын харилцаа судлалын хүрээлэнгээр дамжуулан явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, оролцогчдын 71.1 хувь нь АНУ-ын улс төрийн тогтолцоонд ноцтой доголдол оршиж, ардчиллын тогтолцооны гол үзэлтэй маш их зөрж байна гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 70.4 хувь нь АНУ-ыг бусад улс орнууд дагаж мөрдөх “ардчиллын хэв загвар” биш гэж үзсэн бөгөөд “Америк маягийн ардчилал”-ын хууч өвчин архагшсан, эдгэрэхэд бэрх, “өвчтэй ардчилал” болсон гэж хариулсан байна.

Тодруулбал судалгаанд оролцогчдын 72.5 хувь нь, ард түмний хүсэл зоригийг сонгуулийн үеэр л ярьдаг, сонгуулийн дараа улс төрчид аажмаар мартдаг гэжээ.


Мөн 74.5% нь, сонгуулиар олж авсан эрх мэдэл нь олон нийтийн эрх ашиг гэхээсээ илүүтэй хөрөнгөжсөн цөөн хэдэн баян хүмүүст үйлчлэх магадлал өндөр гэж үзсэн бол 68% нь “Америк маягийн ардчилал” хэдхэн баячуудын төлж чадах мөнгөний тоглоом гэсэн байна.


Түүнчлэн судалгаанд оролцогчдын дөнгөж 24.8 хувь нь АНУ-ын хоёр намын хамтын ажиллагаа сөргөлдөөнөөсөө илүү байна гэж хариулсан бол 85 хувь нь хоёр намын зөрчилдөөн Америкийн нийгэм дэх хагарал, хуваагдлыг улам хурцатгасан гэж үзжээ. Мөн 84.5 хувь нь, хоёр намын зөрчил маргаан Америкийн улс төрийн тогтолцооны ноцтой доголдлыг улам бүр нэмэгдүүлсэн гэж хариулсан байна.

Судалгаанд оролцогчдын 77.5 хувь нь, Америкийн нийгэм дэх баян хоосны ялгаа улам бүр нэмэгдсээр байна гэж хариулжээ. Түүнчлэн 85.6% нь АНУ-ын өнөөгийн улс төрийн тогтолцоо галт зэвсгийн хүчирхийлэл, гэмт хэргийн асуудлыг арилгах боломжгүй гэж үзсэн бол 74.3% нь, АНУ-д хар тамхины тархалт газар авч байна, 77.1% нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт АНУ-д системтэй оршиж байдаг гэж үзсэн байна.





н.Уртнасан