sonin.mn

"ОХУ, БНХАУ-ын харилцаа бол тогтворжуулагч хүчин зүйл" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөө өглөө Москва дахь сонгуулийн штабынхаа байранд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэв.


Тодруулбал тэрээр:


"Орос-Хятадын харилцаа сүүлийн 20 жилийн хугацаанд бүрэлдэн тогтож байгаа бөгөөд энэ нь маш бат бөх, харилцан бие биенээ нөхөх шинж чанартай байна. Энэ харилцаа хэвээр хадгалагдах болно.


Гэхдээ хамгийн чухал нь манай үндэсний ашиг сонирхол давхцаж байгаа нь Орос, Хятадын харилцаа тогтвортой байдлын хүчин зүйл болох олон улсын харилцааны хүрээнд бидний нийтлэг зорилтуудыг шийдвэрлэх таатай орчинг бүрдүүлж байна" гэжээ. Мөн тэрээр Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд бүс нутгийн эргэн тойронд өдөөн хатгалга явуулж, Хятадын хөгжлийг саатуулах гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтэх нь дамжиггүй" гэсэн байна.



Түүнчлэн Навальныйгийн хувьд - "Тийм ээ, тэр нас барсан. Энэ бол гунигтай үйл явдал юм. Ер нь шоронд хоригдож байсан хүмүүс нас барсан өөр тохиолдол гарч байсан. АНУ-д ийм зүйл болдоггүй гэж үү? Ийм явдал олон удаа тохиолдсон. Дашрамд хэлэхэд, миний танд хэлэх зүйл итгэмээргүй байж болно. Ноён Навальныйг таалал төгсөхөөс хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын гишүүд бус зарим хамт олон надад ноён Навальныйг хэдэн хүнээр солих санаа байгаа гэж хэлсэн. Барууны орнуудад хоригдож байгаа хүмүүсээр. Би ч зөвшөөрч байтал ийм харамсалтай явдал болсон." гэсэн юм.



Зургаан жилийн шинэ бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх гэж буй Путин мөн энэ үеэр хэлсэн үгэндээ: “Надад итгэл үзүүлсэн эх орныхоо бүх иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна. Үндэсний хөгжлийн зорилтыг бүх талаар хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана." гэжээ.


Г.Бямба