Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө.
Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн.
Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.
Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.
ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.
Сэтгэгдэл6
За одоо цалин тэтгэвэрийг нэмж ногдол ашиг олгоно биз дээ.Эсвэл МАН-ынхан өөрсдөө идэх үү..
Lhagvasuren Euk ni bogino hugatsaand ih saijirch o.u- iin Bankir-iin hemjeend ONOL THEORY yarij bui GANTS HUN BOLJEE. ODOO mongoliin amidrald nevtruul. Tuslaj bolj bn. Bi ch chamaig ih shuumjilsen hun shuu. Warm Congrats to you for this quick drive forward.
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН АДГИЙН ХОГИЙН ХУЛГАЙЧИД ЦУСЛАХАА БАЙХААР ЯМАР БАЙНА, НӨӨЦ ИНГЭЖ ӨСЖЭЭ
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН АДГИЙН ХОГИЙН ХУЛГАЙЧИД ЦУСЛАХАА БАЙХААР ЯМАР БАЙНА, НӨӨЦ ИНГЭЖ ӨСЖЭЭ
33 тэрбум долларын гадаад өрөө төл. Ядаж 3 тэрбум долларыг нь өрөндөө өг. Хэзээ болтол өртэй амьдрах гээв?
Америкийн доллар, канад доллар, австрали доллар, евро, төгрөг гээд олон улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг америк тэргүүтэй барууны банк болон санхүүгийн эзэд хэвлэдэг.