Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн байна.
Тэгвэл метроны зөвлөх үйлчилгээний тендерт санал ирүүлсэн 20 компанийн талаар Египет улсад метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай өөрийн сэтгэгдлээ цахим хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр “Метроны Төслийн Удирдлагын зөвлөх дээр сонирхлоо илэрхийлсэн газруудын жагсаалтыг зарлажээ. Эдгээр компаниудын тухай олж харснаа товчиллоо. Туршлагатай, туршлага багатай олон төрлийн компани оролцжээ. Эндээс ямар шалгуур тавьж алийг сонгох нь хотын удирдлагын бодлого, чиглэл шийдвэр болно. Зөвхөн үнэ, эсвэл зөвхөн чанар, эсвэл үнэ чанарын зохих зохицлоор шалгаруулах байх. Олон улсад чанар, үнэ 80:20 эсвэл 70:30 гэж ихэвчлэн шалгаруулдаг. Дараагийн шатны мэдээлэл зарлагдахаар эдгээрийг мэдэж болно” гэжээ.
Мөн тэрбээр санал ирүүлээп буй олон улсын компаниудын талаар ийн бичжээ. “Ernst & Young” ба “PricewaterhouseCoopers” компаниуд нь ихэвчлэн янз бүрийн дэд бүтцийн төслүүдэд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Метроны төслүүдэд тэдний оролцоо нь санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл, төслийн удирдлага зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Метроны төсөлд оролцож байсан туршлагын мэдээлэл олдсонгүй.
“Intercontinental Consultants and Technocrats Private Limited” нь Энэтхэгт төвтэй инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани. Тээвэр, усны нөөц, эрчим хүч, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн. Дотоод болон олон улсад төмөр замын төслүүдийн судалгаа, менежментийг хийж байсан туршлагатай. Олон улсад метроны төсөл хэрэгжүүлж байсан туршлагагүй, Энэтхэгт 4-5 метро шугамын нарийвчилсан зураг төсөлд ажиллаж байсан. Монголд Богдхан төмөр замын судалгаа болон Баруун бүсийн автозамын коридор байгуулах төслийн барилгын ажлын хяналтыг хийж байсан.
Харин “Guangzhou Metro Group Co.,Ltd” нь тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Гуанжоу Метро групп нь мөн инженерийн барилга, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт болон бусад бизнес эрхэлдэг. Дэлхийн хамгийн ачаалал ихтэй метроны систем, уртын хувьд Хятаддаа Бээжин, Шанхай хотын метроны дараа гуравт ордог. Гуанжоу метро нь нийт 320 буудал, 652.81 км шугамаар ажилладаг. “China Railway Design Corp and China Railway 5th Group” нь Энэтхэг, Пакистан улсуудад Метроны төсөл хэрэгжүүлж эхэлсэн. CREC гэх нэрээр ихэвчлэн гадаадын төслүүдэд харагдаад байгаа ч дотроо яг ямархуу зохион байгуулалттай байдаг талаар нээлттэй мэдээлэл тийм ч их биш байна.
“Nippon Koei” Японы номер нэг Зөвлөх Инженерингийн компани. Усан цахилгаан станц, Энергийн төслүүдээрээ алдартай. Бангладеш, Вьетнам, Филиппин, Египетэд олон метро төслүүд хэрэгжүүлж байгаа.
“Dohwa Engineering” нь Филиппин, Алжир, Панам улсуудад Хотын төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Бүх төрлийн инженерингийн төсөл дотооддоо болон олон улсад төсөл хэрэгжүүлдэг БНСУ-ын томоохон компани. Коломбод бид хамтарч байсан.
“Korean National Railway” нь олон улсад төмөр зам, метро төслүүдэд оролцдог. Монгол Улсад Тавантолгой Зүүнбаян Төмөр замд дохиолол холбооны систем нийлүүлж байсан арвин туршлагатай компани байна. Хятадад ч маш олон төсөл хийсэн туршлагатай. Гэхдээ яг Метро гэвэл Энэтхэгийн Лакхнау хотын төслийг удирдсан.
“DB Engineering” нь Катар, Саудын Араб, Малайз, Энэтхэгт метроны төсөлд ажиллаж байсан олон улсын туршлагатай. Мэдээж Германыхаа дотоод Төмөр замын дийлэнх төслийг хэрэгжүүлдэг мундаг компани.
Харин “Baran Israel” нь Израйлынхаа нийслэлд метро хийж байсан, гадаадад хараахан метро байгуулаагүй юм шиг байна. “NPS Engineering” ОХУ-ын компани сайн мэдэхгүй юм байна.
“Bureau Veritas Inspection” нь Францын ихэвчлэн инженерингийн тест, сертификатчлал, хөрөнгийн үнэлгээ тал руугаа мэргэшсэн компани. Гэхдээ том групп тул төслийн удирдлагыг хийдэг байж магадгүй.
“Pini Group” нь Швейцарын туннел, гүүр бүтцийн барилга тал руугаа илүү мэргэшсэн, Европын улсууд болон Израйлд метронд зориулсан туннелүүдэд голчлон ажилладаг юм байна. Монгол компаниудад хараахан метроны туршлага байхгүй гэж үзээд судалсангүй гэжээ.
Түүний одоо ажиллаж буй “OC Global” олон улсын компани уг тендерт мөн оролцжээ. “OC Global” олон улсын компани нь Болгар, Румын, Турк болон Азийн метротой ихэнх улсуудын метроны төслүүдэд оролцсон туршлагатай. Монгол Улсад 1990 оноос хойш Замын-Үүдийн төмөр замын логистикийн төв, 2013 онд Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ, Шинэ Улаанбаатар нисэх буудлын төслүүдэд ажилласан туршлагатай аж. Т.Мөнхдалай өмнө нь Шри Ланка, Бангладеш, Япон улсуудад метроны төсөлд ажиллаж байсан туршлагатай аж.
Сэтгэгдэл21
Японы компани дээрдээ Авилга авахгүй ажилаа чанартай хугацаанд нь бүрэн гүйцэд хиидэг
Авилга авахгүй өгөхгүй бол Японы компани шалгарахгүй
Japan yum bgon sain bish shuu shine niseh buudliig har zartsuulsan mungu uur ni bol 3 iim buudal barih bailaa novsh gej
Хамгийн их авлига өгсөн нь монголд шалгардаг .Нэг үгээр хэлвэл хятадууд ялдаг гэсэн үг.Япончуудаар хийлгэвэл чанартай үнэхээр сэтгэлээсээ хийдэг ард түмэн.Манаы монголд их зүйл бүтээж өгсөн.
Шинэ нисэх онгоцны буудлыг төсөл, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг. Тэрбум шахуу ам.доллараар барьсанарай ч жул санагддаг, одоо бас менежемент нь сайн биш.
сибрийн бүсийн мөнх цэвдэгтэй монглын төмөр зам богинохон жижигхэн учраас москвагийн дэлхийд гайхагдсан төмөр зам барьж байгаа СЕРГЕЙ СОБЯНИНААС нэг салаа барьж өгөөч гэхгүй юу зөвдөгөө өгөөд байх компаний хэрэггүйш дээ бонинохан зам тул орсын чанартай зам шиг зам хэрэгтэй АМерикад аваарь осоол их гарч байхап квантын компютерерээр удирддаг орсын төмөр зам аваарь гарахгүй байна москвагийн метро баригчдаар хийлгээчээ
хөшгтийн хөндийд нисэх буудал барьсан мөнгөөр хоёр нисэх буудал барина тийм жоохон нисэх буудал гэж инээдтэй
Sain zaluu bna
shine nisehiig segleed orhison kompani bol ugui shuu ! dutuu alsan mogoi hiideg ym bnlee .
Орос метрогоор 1 шүү. жижиг тугалын билчих газар үхсэн хойноо 17 км боль боль
Хамгийн их авлига өгсөн нь монголд шалгардаг .Нэг үгээр хэлвэл хятадууд ялдаг гэсэн үг.Япончуудаар хийлгэвэл чанартай үнэхээр сэтгэлээсээ хийдэг ард түмэн.Манаы монголд их зүйл бүтээж өгсөн.
Ер нь бол өөрсдөө иймэрхүү залуучуудаа татаад баривал зүгээр дээ, чадна шүү. Гадных гэхээр л хөл алдацгаах юм. Манай сайн инженерүүд чадна шүү.
Герман сайн юм биш үү.
Монголынхоо алтны нинжануудаар ухуулвал дор нь ухчихна, бас хямд тусна. Тэгээд алтаар шагнаад л болчихно доо.
Япон газар хөдлөлтөд маш тэсвэртэй метро барьдаг гэж уншиж байсан. Манай УБ газар хөдлөлтийн бүсэд байдаг байх аа?
Japanuudaar hiilgeh yumsan daraa ni sanaa amar
Путины дэглэм л хэрэггүй
Japan Oros German 3 iin negeer hiilgeesei Delhii deer unen mor gargadag tsever tsusnii humuus baaraggui sain
Japan Oros German 3 iin negeer hiilgeesei Delhii deer unen mor gargadag tsever tsusnii humuus baaraggui sain
Japan Oros German 3 iin negeer hiilgeesei Delhii deer unen mor gargadag tsever tsusnii humuus baaraggui sain
17км газар ёстой л тугал бэлчээх газар гэдэг шиг жаахан газар бөөн зардал гаргах гээд бгаан бол Монгол Нутгаараа зүгээр л Төмөр Замаа барьвал дээр бус уу , Төмөр Зам,Засмал зам тавьсан газар Хөгжих бус уу..