sonin.mn

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 19 /OANA/. “Пасона” групп Японы баруун нутгийн Хиого мужийн Аважи арал дээр Аважи хотын захиргаа зэрэг түншүүдтэйгээ хамтран нисдэг автомашины туршилт хийжээ.


Хоёр шалгагч суусан автомашин туршилтын үеэр автоматаар ниссэн байна. Японы хүний нөөцийн үйлчилгээний салбарын “Пасона” групп уг нисдэг машиныг аялал жуулчлалын зориулалтаар болон гамшгийн үед ашиглахаар төлөвлөж байна.


Хятадын автомат жолоодлоготой агаарын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Иханг”-д үйлдвэрлэсэн хоёр хүний суудалтай уг машин цагт 130 км хүртэл хурдлах чадвартай. Туршилтын үеэр машин 40 м хүртэл өндөрт 25 км/цаг хурдтайгаар дөрвөн минут орчим нисжээ.


Хиого мужийн захирагч Мотохико Сайто туршилтын талбайд очиж, нислэгийг үзсэн нь шинэ тээврийн хэрэгслийн боломж бололцоонд ихээхэн найдлага тавьж байгааг харууллаа.


“Аважид нисдэг машины туршилтыг үргэлжлүүлэх нь түүнийг аялал жуулчлал төдийгүй ложистик, эмнэлгийн зориулалтаар ашиглахад үлгэр жишээ болно” гэж тэрбээр хэлжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг