sonin.mn

ХТРТ болон Америк-Хятадын өсвөр залуучуудын солилцооны холбоо хамтран зохион байгуулсан “Холоос ирсэн анд найз” Хятад Америкийн өсвөр үеийнхний солилцооны арга хэмжээ 3 дугаар сарын 18-нд Бээжинд болжээ. Тус арга хэмжээ нь Америкийн 50 мянган өсвөр үеийнхэн Хятад улсад ирж суралцаж, хамтын ажиллагаа өрнүүлэх арга хэмжээний нэг хэсэг юм. БНХАУ-ын Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, АНУ-ын Вашингтон муж улсын Страткон хотын дарга Муррай, Хятадын боловсролын олон улсын солилцооны нийгэмлэгийн нарийн бичгийн даргын орлогч Фү Бө арга хэмжээнд оролцон илтгэл тавьжээ.


Шэнь Хайшюн илтгэлдээ, "Өнөөдөр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та нар бол Хятад, Америкийн харилцааны үндэс суурь, хүсэл эрмэлзэл, ирээдүй бөгөөд хөдөлгөгч хүч юм. Цаашид бид хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэн, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хүчээ нэмэрлэхийг хүсэж байна" гэжээ.


Уг арга хэмжээд АНУ-ын Вашингтон муж улсын Линкольн дунд сургуулийн захирал Карл Хосе, Америк-Хятадын өсвөр үеийн сурагчдын солилцооны холбооны тэргүүн Жуан Ханьжие, АНУ-ын Вашингтон муж улсын Линкольн дунд сургууль, Страткон дунд сургууль, Бээжингийн 101 дунд сургууль, ХТРТ-ийн Иньхэ өсвөр хүүхдийн телевизийн урлагийн чуулгын багш сурагчдын төлөөлөл гээд 100 шахам зочид оролцов.


Г.Бямба