Өнгөрсөн онд Лондон хотын Уэст Эндийн Колизум театрт 17 удаа тоглож, 42 мянга гаруй үзэгчдэд толилуулсан “Монгол хаан” жүжиг олон улсын аялан тоглолтондоо бэлтгэж байгаа бөгөөд Ази тивийн нээлтээ энэ оны 10 дугаар сарын 17-нд Сингапур улсаас эхлүүлэхээр болжээ.
Сингапурын соёлын тэргүүлэх компани Base Entertainment “Монгол хаан” жүжгийг Сингапур улсад хамтран продюсерлаж, хөрөнгө оруулахаар тохиролцож, 3 дугаар сарын 19-нд талууд гэрээгээ албан ёсоор үзэглэжээ.
Base Entertainment-ын гүйцэтгэх захирал Chantal Prud’homme “Бродвэйн түвшний чанартай Азийн шилдэг бүтээлийг Сингапурт авчрахыг бид удаан хугацаанд мөрөөдсөн. Өнгөрсөн 11 дүгээр сард Лондонгийн Колизумд энэхүү гайхалтай жүжгийг үзсэнийхээ дараа энэ бол бидний хайж байсан зүйл мөн гэдгийг шууд ойлгосон” гэж онцолсон байна.
Энэ жил Марина Бэй Сэндс цогцолборын Сэндс театр нь Matilda, Hamilton, Miss Saigon, Монгол Хаан гэсэн дэлхийн театрын дөрвөн томоохон уран бүтээлийг тоглуулахаар сонгожээ.
Сингапур улсад, тус цогцолборт анх удаа Азийн жүжгийг дөрвөн долоо хоногийн турш толилуулахаар болсон нь жүжгийн өгүүлэмж, илэрхийлэл нь ямарваа нэгэн үндэстэн, соёл, шашин шүтлэгээс үл хамааран дэлхийн нийт үзэгчдийн таалалд нийцэхийг илэрхийлж байна. Жилд 45 сая хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Марина Бэй Сэндс цогцолборт анх удаа Монгол жүжиг дөрвөн долоо хоногийн турш олон улсын зах зээлийн зарчмаар тоглох болсон нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйгаа зарласан явдал болж байна. “Diplomat” сэтгүүл “Монгол хаан жүжиг бол Монгол Улсын нэрийн өмнөөс соёлын зөөлөн хүчний бодлого явуулж буйн тод томруун жишээ” гэж онцолжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг Хэро Баатарын шинэчилсэн найруулга болох “Монгол хаан” нэртэйгээр Монголдоо 151 удаа тоглож, 75 мянга орчим үзэгчдэд хүрсэн бол 2023 оны 11-12 сард 2500 суудал бүхий Лондонгийн Колизум театрт 15 өдөрт 17 удаа тоглон 40 гаруй мянган үзэгчдэд толилуулсан билээ.
Time, Telegraph, Guardian, CNN зэрэг 40 гаруй хэвлэл “Монгол хаан” жүжгийн талаар нийтлэл бичиж, Broadway world, London review, Art desk зэрэг мэргэжлийн урлагийн шүүмж хэвлэлүүд 4-5 одын үнэлгээ өгсөн юм.
"Монгол хаан" жүжгийн Сингапур дахь аялан тоглолтын тасалбар энэ оны 4 дүгээр сарын 25-наас эхлэн худалдаанд гарч, Сингапурын үзэгчдэд Хүннү гүрэн хэрхэн сүр жавхлантайгаар тайзнаа амилсныг гэрчлэх боломжийг олгоно.
“Монгол хаан” жүжиг Ази, Европ, Арабын Булангийн орнуудад гаргаж, олон улсын аялан тоглолт хийхээр жүжгийн продюсерын баг ажиллаж байгаа бөгөөд удахгүй шинэ мэдээллүүдийг хүргэх болно.
Сингапур дахь тоглолтын тасалбар захиалахыг хүсвэл 4 дүгээр сарын 25-ны өдрөөс дараахь сайтад зочилно уу.
https://www.marinabaysands.com/entertainment/shows
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл14
Монголчууд ингэж оюунаараа мөнгө олох хэрэгтэй баяр хүргэе түүх бүх юм бн
Жүжиг юм бол Англи хэл дээр тоглож бж л Синганууд ойлгох бхдаа? Эсвэл дээлтэй Пантомимо юм уу? Англи д Монголоор тависан гсн! Тэрииг нь Англичууд ойдгоод шүтсэн гэсэн үү?
Сайхан бна
Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн агуулга нь Монголчууд эрх мэдэл, сандал ширээ булаацалдаж улмаар нялх хүүхдүүдээ хо.роодог. Монголчууд гэж ийм зэрлэг улс гэдгийг дэлхий даяар тунхаглан зарлан үзүүлж буй нь ариун явдал мөн үү. Ариа гэгээлэг агуулгатай жүжиг олдоогүй юм байх даа. Одоо цагт Барууны орнуудад ижил хүйстэн, трансжендер, хүйсээ солих гээд элдэв балай этгээд урсгал дэлгэрч буй өнөө цагт ийм зэрлэг агуулгатай жүжиг бас моод-нд орж байгаа байх. Нүд улаан, мөнгө цагаан гэж…
Humuus ni budg shirengenii sarmagchinguud - jungle monkeys... ted oilgoh uu?
Баяр хүргэе.Бахархаж байна.
Hero Баатар болон багын хамт олонд Улам их Амжилт хусэн ероое! Эхлуулсэн ургэлжлуулэх хэрэгтэй ! wish you all the best in your future endeavors. May your dreams come true and your journey be filled with joy. Wishing you a lifetime of love and happiness. May this year be filled with success and good fortune for you. Wishing you a bright and prosperous future in the Creative way ! Энд Сингапурыг муулаж буй согтуу ий халамцуу согтуу дорж оркуудын угийг Буу тоо !
Гайхалтай хамт олон юмаа. Улам улам амжилт хүсэн ерөөе.
Борлуулалт сайн бна
Борлуулалт сайн бна
Борлуулалт сайн бна! Ийм театр битгий хэл жорлон барьж чадахгүй бгаа нь гутамшиг мөн
Борлуулалт сайн бна! Ийм театр битгий хэл жорлон барьж чадахгүй бгаа нь гутамшиг мөн
obormongold togloosou
Херо баатар нэртэй бузар минь улс оронд их гай тарьсан балгийнхаа үр дүнг удахгүй үзнээ муу үхэж байхдаа таарсан сүг бас болоогүй энд тэнд хүүхэд хийгээд сайн хүргэний дүрд тоглоод яваа гэсэн