Өмнөдийн усыг хойд нутагт дамжуулах төслийн зүүн, дунд чиглэлийн эхний шатны ажил дуусч ашиглалтад орсноос хойш, зөөвөрлөсөн усны хэмжээ 70 тэрбум шоо метр давсан нь зам дагуух хотуудын эдийн засаг, нийгмийг хурдацтай хөгжихөд орон зайг нэмэгдүүлсэн гэж Хятадын өмнө зүгийн усыг хойд зүг руу дамжуулах группийн удирдлага 3-р сарын 8-нд мэдээлжээ.
Өмнөд нутгийн усыг хойд нутагт зөөвөрлөх зүүн шугамын эхний шатны төсөл Жянсу мужийн Жяндугаас Хөх мөрний усыг татаж, хойд зүг рүү дамжуулж, зам дагуух Жянсу, Аньхуй, Шаньдун мужид хүргэдэг. Энэ төсөл хэрэгжиж, 2013 оны 11 сард ашиглалтад орсон. Дунд шугамын төслийн эхний шат нь Дань Жянкөүгийн усан сангаас хойд зүг руу зөөвөрлөж, зам дагуу Хэнань, Хэбэйг дайран Бээжин, Тяньжиньд хүргэдэг. Энэ төслийн барилгын ажил 2014 оны 12 сард дуусч, ашиглалтад орсон гэнэ.
Өмнөдийн усыг хойдод дамжуулах зүүн, дунд шугамын эхний шатны зөөвөрлөсөн ус 70 тэрбум шоо метрээс давж, Шар мөрний жил хагасын урсгалтай тэнцсэн гэнэ. Өнөөдөр энэхүү төсөл нь зам дагуух 7 муж, 40 гаруй том, дунд хотын усны гол эх үүсвэр болоод байгаа аж. Тэдгээрийн дотроос Бээжин хотын усан хангамжийн 70 гаруй хувийг, Тяньжиний усан хангамжийн бараг 100 хувийг бүрдүүлж байгаа гэнэ.
Г.Бямба
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл7
Хойд нутгийн голууд дээрээ далан барьж,,,өмнөд нутгууддаа ус хүргэхсэн,,,,
Харин тиймээ
Харин тиймээ.Голын үерийн усыг цуглуулж говь нутагтаа татахсан даа . Оюутолгой тийм төсөл хэрэгжүүлнэ гэсэн чинь манай их мэдэгч нар дургүйцээд аюул болсон. Уул нь үер йн голоо халиад урсаад байгаа усыг хуримтлуулж говь тийш татах юм л даа.Тариа ногоо мод тарих уур амьсгал зөөлөрч монгол хүн ажилтай болох нөхцөл үүсэх юм л даа
Хэрлэн Ононгийн усыг Монголын усгүй цөл руу суваг татаж ард түмэндээ ашиглуулая гэсэм чинь МАН-ын бөх Бат-Эрдэнэ тэргүүтэй авлигачин хулгайчууд Оросуудаас авлига аваад тас хориглож болиулсан..
Estoi.estoi.unenshuu.mongoliin.toloo.gesen.sanal.bodol.bolgoniig.gutaaj.bur.hytadiin. erliiz.huriliig.bolgoh.n.soliotoi.novsh.gej
Хятад бол " малуудаар" заалгахгүй асуудлаа шийддэг орон - түүхийн турш тийм байсан , одоо бод бүр ЯНКУУдаар ч заалгахгүй ..
"Үерийн ус цуглуулах"- гээд байгаа физик мэдэхгүй эргүү тэнэг гаруудаа,хөмөрсөн тогооноосоо гараагүй мухар тэнэг хогнуудаа, ҮЕР-Байгалийн Давагдашгүй Үзэгдэл -түүнээс хамгаалах гэж байхаас "цуглуулна"-гэж байдаггүй юм,цуглах ч үгүй ээ