sonin.mn

 “Ардчилал: Хүн төрөлхтөний хамтын үнэт зүйл” олон улсын форум өчигдөр 3 дугаар сарын 20-нд Бээжин хотноо нээгдэж, олон улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллагын 200 гаруй зочид “Ардчилал хийгээд засаглалын шинэчлэлт”, “Дижитал эриний ардчилал хийгээд засаглал”, “Хиймэл оюун ухаан хийгээд ардчиллын ирээдүй” зэрэг сэдвээр хэлэлцэж, ардчиллын жинхэнэ утга чанар, харилцан суралцах арга замын тухай ярилцжээ.


Ардчилал бол нийт хүн төрөлхтөний хамтын үнэт зүйл бөгөөд нийт хүн төрөлхтөний ашиг тусыг баталгаажуулах, нэмэгдүүлэх зорилготой. Өргөн олон хөгжиж буй орнуудын ардчиллыг эрэлхийлэх, ардчиллыг хөгжүүлэх, ардчилалд хүрэх арга замыг хүлээн зөвшөөрч, улс орнуудын ард түмэн хөгжлийн замаа бие даан сонгохыг хүндэтгэж, ардчиллын нэрээр олон улсын хамтын нийгэмлэгт хагарал үүсгэх, өрөөсгөл үзэл түгээх, энх тайвныг эвдэхийг эсэргүүцэх хэрэгтэй. Харилцан хүндэтгэх, шударга эрх тэгш, хамтран ажиллаж хамтдаа хожих олон улсын шинэлэг харилцааг бүтээн байгуулахыг зорьж, хүн төрөлхтөний сайн сайхан ирээдүйд холбогдох хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах хэрэгтэй гэж хуралд оролцогсод тэмдэглэсэн байна.


Форумыг ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын яам, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба санаачилж, Хятадын НШУА, ХТРТ, Хятадын гадаад хэлний хэвлэлийн товчоо хамтран зохион байгуулжээ.


н.Уртнасан