Гуравдугаар сарын 20-нд буюу өчигдөр БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийжээ.
АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Антони Блинкен 3-р сарын 18-нд болсон "Ардчиллын дээд хэмжээний уулзалт"-ын үеэр Хятад улс дэлхийн мэдээллийн орчныг гуйвуулж байна хэмээн буруутгасантай холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, "Хятад улс уг ярианд маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байна, АНУ-тай хатуу харилцахаа илэрхийлсэн. Ардчиллын дээд хэмжээний уулзалт гэгчээрээ ардчиллыг эзэрхэглэлийн сөргөлдөөн хэмээн сурталчилж байгаа нь өөрөө хуурамч тайлбар юм. Хятад улсыг хуурамч мэдээлэл тарааж байна хэмээн буруутгах нь өөрөө хуурамч мэдээлэл.
АНУ бол өөрөө дэлхийн хамгийн том хуурамч мэдээллийн эх үүсвэр, түгээгч гэдгийг дэлхий нийтээрээ тодорхой олж харж байгаа. Хятадын эдийн засаг тогтвортой сайжирч буйг дампуурсан, доод цэгтээ тулсан гэж АНУ сурталчилж, “Бүс ба Зам” нь улс орнуудын ард түмэнд үр өгөөж өгч байгааг өрийн урхи хэмээн гуйвуулдаг.
Гадаадын хүмүүс Хятад улсын бодит байдлын талаар сэтгэгдлээ хуваалцвал АНУ үүнийг Хятад улс хэвлэлийнхнийг турхирч байна гэдэг. Шинжааны тогтвортой байдал, хөгжлийг дэмжих бодлогуудыг АНУ халбадлагаар хөдөлмөрлүүлж байна, үндэстэн ястныг нь устгах гэж байна хэмээх нэр хоч өгдөг. Тагнуулын төв газрын дарга зэрэг АНУ-ын улс төрчид АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авах гэх мэт далд аргаар Хятадын эсрэг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгааг нэг бус удаа хүлээн зөвшөөрсөн юм. АНУ нь Хятадын талаарх хуурамч мэдээллийг урт хугацааны турш зохион байгуулалттай, төлөвлөгөөт байдлаар тарааж байгааг эдгээр баримтууд нотолж байна." гэжээ.
Г.Бямба
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл5
Харин улс орон, ард түмнүүдийг ЗАЛИЛАН МЭХЛЭХ нь - үүний тулд "чөлөөт" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархийг нь угааж өнгөрсөн түүхийг нь гүтгэн гүжирдэж үзэн ядуулах замаар, эрх баригчдыг нь аваачиж сурган хүмүүжүүлж өөртөө элсүүлэн авах тэднийг элдэв шахаа шантажинд оруулж далдуур сэм худалдан авах замаар - ингэж өөрсдийн нууц тавиулууд болгосон далд урвагчдыг тухайн улсын засгийн эрхэнд гаргаж ирж тавих нь хамгийн хямдхан, хамгийн үр дүнтэй эзлэн түрэмгийлэх - байгалийн баялаг болон хүн ардынх нь эрдэм мэдлэг ажиллах хүчийг ил далд нарийн аргуудаараа шулан мөлжих арга зам юм!
америк бүх муу муухай, бузар бүхний үүр уурхай
Тиймоо,,,орос хятад хоёр бол диваажин юм биздээ,,,
Чамд америк диваажин уу?
бидний хамгийн ойр орос украйн ёвропийн улсуудаар америк ороод ирэхэд хүн ардаа орос хятадаас бусад нь дэндүү хуурамч худал мэдээлэл хийх юм ТҮҮНД НЬ ИТГЭЖ БАЙГАА АРД ТҮМЭН НЬ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ үгүй бол тэр хөрөнгөтний төрийн дарангуйллын машин аппаратаас айсандаа чалгганаад ээрээд хэлгүй юм шиг болдог бизээ