Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Туурга тусгаар Монгол эх орныхоо өнцөг булан бүрд болон гадаадын орнуудад амьдран суугаа, ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын мэндийг өргөн дэвшүүлье.
Эх дэлхий минь илч гэрлээр тэтгэгч алтан нарыг тойрсоор, өдөр шөнө тэнцэх өдөр, шимтэй бүхэн дэлгэрч, үндэстэй бүхэн үржих, үйлс ажил нь өрнөн дэлгэрэхийн бэлгэдэлт урин хавартай энх мэнд золгосны баяр Наурызыг казах иргэд маань өнө эртнээс тэмдэглэж ирсэн түүхтэй.
Тийм ч учраас Даян дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрээр Нарны баяр-Наурызыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэн, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болоод даруй 15 жил өнгөрч байна.
Нүүдэлчин соёл иргэншлийн үнэт өвийг үеэс үед өртөөлөн хадгалсан хөдөлмөрч түмэн маань эх газрын эрс тэс уур амьсгалд зохицон амьдарч, он цагийн уртад хөдөлмөр зүтгэлийн нэгэн шалгуур хахир өвлийг даван туулж, жаврын үзүүрийг уярааж, төлийн дуу цангинасан урин хаврын улиралтай золголоо. Айсуй цагийн эхлэл Наурыз баяраараа казах иргэд маань хол ойроос хуран цуглаж, учран золгож, ахмад буурлуудаа хүндэтгэн залж, үнэт сургаалыг нь дээдлэн сонсож, үдэж буй жилийнхээ ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, гарч буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл тавьдаг эртний сайхан уламжлалтай.
Улиран одож буй жил Монгол Улсын эдийн засаг өсөж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
Баян-Өлгий аймагт боомтын сэргэлт, босоо тэнхлэгийн автозамын бүтээн байгуулалт, транзит тээвэр зэрэг бүтээн байгуулалт өрнөж, хөгжлийн ахиц гарч, алс хязгаар нутагт маань аялагч, жуулчдын хөл тасрахгүй болжээ. Нүүдэлчин малч удамт уугуул, суугуул иргэд та бүхэн маань казах ёс заншлын бэлгэдэл, өв соёлын эрхэмсэг оршихуй, Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, ирж байгаа шинэ жилийн өнгөө өөдрөг сайхнаар төсөөлж, азай буурлуудаа хүндлэн дээдэлж, анд нөхдөө эрхэмлэн хүндэлж, алдрай багачуудаа өхөөрдөн энхрийлж, Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, эвийн зангилгаагаа бөхлөн гагнаж, эрч хүчээ өсгөн нэмэгдүүлж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл8
Happy Namiuzy
happy good nauriz. huuk zail
Kazakh ahan duusdee Navrauziin bayariin mend hurg'e dee.
Хүүрэнсүгийг ямар ерөнхий гэх вэ нэг муу сүр данзан.
Хот мануулахад ульдаг нохой биш урдаг нохой хэрэгтэй.Ульдаг нохой чоныг улин дуудаж авчраад чонотой хамтран мал барьж иддэг. Хүй Сю Жан бол зүгээр нэг муу хий ульж жүжиглэсэн хулгайч нохой.
ЧАМАЙГ БОЛ НАМ ЦОХИДОГ ДАНЗАН ДАА.
Тийм байдаг ийм байдаг билээ гэж Кофи Аннан жил болгон улиг болсон зүйлээ тоть шиг давтаж улин хуцах юм..
Ямар ч шашин үүсэхээс өмнө энэ өдрийг тэмдэглэдэг байсан юм ! Чулуун зэвсгийн үёд ч гэсэн өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг мэдээд өргөн тэмдэглэдэг байсан юм ! Одоо л ганцхан казакуудын баяр болчихсон болохоос биш !!