Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хоёр үе шаттай зохион байгуулж байна. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр сонирхогч этгээдээс ирүүлсэн техникийн саналыг хүлээн авч дууссан бөгөөд одоогоор техникийн шийдлийг судалж, тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалтад оролцох саналаа ирүүлсэн 20 компанид хоёрдугаар үе шатанд оролцох урилгыг хүргүүлнэ.
Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтад шалгарсан компани нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлж, төслийн урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж ажиллана.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл6
Зөвлөх үйлчилгээг сүүлийн 30 гаран жилд олон гадаад компаниас авсан их олон зуун сая доллороо салхинд хийсгэсэндээ Энэ талаар судлах хэрэгтэй
Зөвлөх үйлчилгээг сүүлийн 30 гаран жилд олон гадаад компаниас авсан их олон зуун сая доллороо салхинд хийсгэсэндээ Энэ талаар судлах хэрэгтэй
Зөвлөх үйлчилгээг сүүлийн 30 гаран жилд олон гадаад компаниас авсан их олон зуун сая доллороо салхинд хийсгэсэндээ Энэ талаар судлах хэрэгтэй
Монгол компаниудыг сонголтоосоо шууд хасаарай, гуйя. Ямар ч туршлагагүй байж мөнгө идчих гээд л элдэв тендер рүү үсчиж явах юм. Уг нь Япон, Германууд яг яс хийнэ.
москвагийн метро шиг собянины нэг салаа болгоод шууд бариулаачээ юун зөвлөх үйлчилгээ гэж байхгүй орсын метрог ковидийн өмнө ХОРИН САЯ хятад үзсэн ёвроп ч үзсэн сибирийн хөлдсөн мөнх цэвдэгтэй бүсэд орос барьдаг БАМЫН ГУРАВЛАХ ҮЕИЙГ СИБИРИЙН УУЛСЫГ НҮХЛЭН БАРЬЖ БАЙНА ГАЗАР ДООРХИ БҮХ ШУГАМ ЯВНА ХЭДЭН ЗУУН ЖИЛИЙН НАСТАЙ ЮМ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
Хонгил, метро, гүүр барихаараа хятдыг гүйцэх улс дэлхийд байхгүй болсоон. Европын том дэд бүтцийн төслүүдийн хятдууд хамгийн богино хугацаанд бага зардлаар хийж байна аа. Бид тийм баян билүү Герман, Японд төлөх илүү мөнгө нь хаана байнаа. Гэхдээ герман, япон, хятад, орос 4-өөс хамгийн бага үнэ өгсөнд нь өгөө аль аль нь барина аа