Хорин нэгэн жилийн өмнө буюу 2003 оны гуравдугаар сарын 20-нд Америк Ирак руу довтолсон. Дайн дэгдээсэн шалтгаанаа, үй олноор хөнөөх зэвсэг хадгалж байгаа тул гэж тайлбарлаж байлаа. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг эсэргүүцсээр байсан боловч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвшөөрөөгүй байтал тэд дайн эхлүүлсэн билээ.
2004 онд Америкчууд хоёр удаа Иракийн Фаллужа сууринд өргөн хүрээтэй зэвсэгт халдлага хийж, цагаан фосфорын бөмбөг, ханасан урантай тэсрэх төхөөрөмж /бөмбөг/ ашиглаж үй олон жирийн иргэдийг хядаж, шархдуулсан юм. Иракийн цацрагийн бохирдол судлаач эрдэмтэн Сувад Наджи Азави хэлэхдээ, "2003-2004 онд Америк цэрэг Иракт ханасан уран агуулсан 181 мянган тэсрэх бөмбөг дэлбэлсэн. Фаллужа хот уруу давшихдаа эдгээр бөмбөгийг бидний эсрэг их хэмжээгээр хэрэглэсэн. Дайны дараа Фаллуджад төрөлхийн гажигтай хүүхдүүд төрөх болж, хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн" гэжээ.
Лалын шашны ариун дагшин Фаллужа хот Иракийн нийслэл Багдадаас баруун тийш 70 км-ийн зайд бий. Евфрат мөрөн дундуур нь урсан өнгөрдөг Фаллужад лалын 200 гаруй сүм хийд байдаг. Одоогоос 20 жилийн тэртээ Багдад болон Фаллужаг холбосон засмал замыг хүмүүс эрлэг тамд нэвтрэх зам гэж нэрлэж байсан юм.
2004 онд Америк цэргүүд Фаллужа хотыг өдөр шөнөгүй бөмбөгдөж, газартай тэгшилж байв. Хотын оршин суугч 300 мянган хүнээс 250 мянга нь дүрвэж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж тэнүүчилсэн байдаг.
Тухайн үед Америк цэргүүдийн хэрэглэсэн цагаан фосфорын бөмбөг хүмүүсийг ясанд нь тултал тарчилгаж, амьдын тамд унагаж байлаа. Фосфорын бөмбөг хүмүүсийн арьс махыг түлж, ясанд нь хүртэл нэвтэрдэг бөгөөд унтраах боломжгүй байдаг. Бөмбөгнөөс ялгарсан хорт хий нүд, уушиг, мөгөөрсөн хоолойг гэмтээдэг. Фаллужад ажиллаж байсан эмч хэлэхдээ, "Тухайн үед ус тасарч, цахилгаан тасарч, шархадсан иргэдийг нь аврахад, эмчлэхэд маш хүнд байсан. Өдөрт 400 хүнд хагалгаа хийдэг байлаа. Эм тариа дутагдаж байсан тул аргагүйн эрхэнд мэдээ алдуулалт хийхгүйгээр шууд үе мөч тайрдаг байсан" гэжээ.
Америкчууд үүнийгээ зөвтгөж, Иракийн ард түмнийг чөлөөлж байна гэж байлаа. Хэрэг дээрээ тэд хүний эрхийг уландаа гишгэж, Иракийн ард түмний амьдралыг орвонгоор нь эргүүлж, хүмүүсийг амьдрах нөхцөлгүй болгосон. Америкийн түрэмгийллийг гай гамшгийг Иракийн ард түмэн өнөө болтол амссаар байна. Ирак хүмүүс ингэж хилэгнэж, зүхэж байна.
Фаллужа хотын түрэмгийллийг хорин жилийн өмнө нүдээрээ харсан тус хотын иргэн Абдул Рахман хэлэхдээ, Америкийн цэрэг тухай үед хэвлэл мэдээлэлд чанга хяналт тавьж, энгийн иргэдийг хохироож байгаа тухай огт дурдаагүй.
Фаллужад явуулсан аймшигт яргалал дуусаад 20 жил болсон ч Америк түрэмгийллийн гэмт хэрэгтээ уучлал гуйгаагүй, нөхөн төлбөр төлөөгүй. Америкчууд цагаан фосфорын бөмбөг, ханасан ураны бөмбөгийг өөр бусад орон, өөр бүс нутагт хэрэглэсээр ирсэн юм. Эдгээр харгис түрэмгийллээс Америкийн зэвсгийн үйлдвэрийнхэн ашиг хүртсээр байгаа" гэжээ.
Наянтайн Далантай
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл13
Наянтай далан худалч бас л балайраад эхэлжээ,,,,эмээ уу,,,, балай минь ээ,,,оросын суртал нэвтрүүлэг нэвт,,,,үнэртэж ханхалтал,,,үлээдэг байна шүү,,,
Малаа чамаас эрүүл сэтгэдэг үнэнийг хэлдэг хүн байна. Чам шиг долоодог гөлөгнүүд өөрийг нь нөгөө америкууд нь алах гэж байсан ч жаахан алдаа гараад гэсэн маанаг юм яриад зогсож байж мэднэ шүү
Колагаар угжуулж, 6 хөлтэй америк тахиа идэж өссөн новш уу чи???
Хол очиж хуцсан байдаа,,,,2 оркоо,,,,фалунжийн геноцид гэдэг юм болоогүй,,, тийм юм байхгүй ээ,,,,хаана ямар баримт мэдээ байнаа,,,гаргаад ирээ,,,,үзье,,,харъя,,,үзүүлж харуулах баримт байхгүй бол,,,чацга царайлаад дуугүй л сууцгааж бай,,,
Энэ хорвоод тэнэг хүнтэй үг солих хамгийн хэцүү учир нь тэдэнд толгой байвч уураг тархи гэж үгүй ,ийм улсаас хар тамхичин,гомо мэт авир гардаг юмдаа
Америкчуудын үнэнийг хэлдэг хүн байдаг л юм байна. баярхүү баабар цэнддоо мэтээс эхлээд шувт америкчуудыг зөвтгөж өмөөрдөг малнууд зөндөө. Долигонож байгаа л хэрэг. Бодвол зулбасганууд нь америкт амьдарда, г явах гэж байгаа эсвэл америкт хөрөнгөө нуусан гөлөгнүүд байгаа.
Фаллужад их юм болсон сонсож байсан юм байна вьетнамд фосфорын бөмбөг хэдэн саяыг хаяч байсан шүү
Далантай зөнөг цалин мөнгөө аваа юу да.. цаад Оросын элчин чинь хир юм өгч байна.? Овоо юм өгч байн уу..хөлсөө рублээр тооцож байн уу эсвэл бензиний талоноор уу..?
Оросууд бичүүлж...
Мэдээж оросууд л бичүүлнэ..Оросын элчинд ийм л зөнөгүүд олдоно л доо
Америк Орос 2 бол эзлэн түрэмгийлэлтээрээ нэг талын том гүрнүүд, бие биеийнхээ харыг гайхах хэрэггүй, таарсан таар шуудайнууд.
Лалын алан хядагчдыг тэгэх хэрэгтэй . Америкийн зөв. Одоо Израйль бас хамасын алан хядагчдыг устгаж байгаа. Нөгөөдүүл нь энгийн иргэдээрээ бамбай хийгээд нуугдчихдаг аймхай гөлөгнүүд
Олон байшингаар далимдуулж худлаа түүх зохиодог