МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын “Крокус сити холл” концертын танхимд үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. “Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээжээ. Оросын агентлагуудын мэдээлснээр, концертын танхимын ихэнх хэсэг галд автсан байна.
“Крокус Сити Холл”-д зэвсэгт халдлага болсон тухай эхний мэдээ Москвагийн цагаар 20.00 цагийн орчимд гарчээ. Зэвсэгт этгээдүүд гал нээсний дараа концертын танхимд дэлбэрэлт болсон гэж ТАСС агентлаг шуурхай албаны мэдээллээс эш татан мэдээлсэн бол үүнээс цаг 30 минутийн дараа “Интерфакс” агентлаг дахин дэлбэрэлт болсон гэж мэдээлжээ. Улмаар барилгын дээврийн зарим хэсэг нурсан байна.
Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдэгдсэнээр, 115 хүн эмнэлэгт хүргэгдсэний 5 нь хүүхэд байна. 60 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд шархадсан хүмүүст шаардлагатай бүх арга хэмжээ авсан гэж Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.
Ерөнхийлөгч Владимир Путинд халдлагын талаар илтгэсэн бөгөөд тэрбээр холбогдох бүх албаар дамжуулан тогтмол мэдээлэл авч байна гэж Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Оросын Мөрдөн байцаах хороо терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлага гарсантай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, Москва болон Москва мужид олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан байна. Дагестан, Умард Осет, Тула муж, Ненецийн автономит тойрог зэрэг ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, эмгэнэл илэрхийлсэн байна. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк энэ хэрэгт Киев ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл16
Хар хэрээ М. Зоригт сайн мэдэх байх.. асуу түүнээс гуаглаал баярлаад л байна лэ.. өмхий баасны хар ялаа.. харах царайны..
Оросын тусгай алба өөрсдөө хийчихсэн юм биш үү. 1933 онд Рейстагийг шатаагаад Гитлер хязгааргүй эрх мэдэлд хүрсэн. 1999 онд Путин орон сууц дэлбэлээд Чечень рүү дайрсан
Халдлага болж магадгүй гэж АНУ анхааруулж л байсан.. Орост байгаа АНУ-ын элчин сайд 2 долоо хоногын өмнө - Олон хүн цугласан үзвэр концертийг чиглэсэн халдлага гарч болзошгүй - гэж хэлсээр байтал Оросууд өөрсдөө анхаарсангүй..
Агуу их Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.Яргачин фашист,алан хядагчдыг нэн даруй олж зохих шийтгэлийг оноох болтугай.
Үйлийн үрээ эдлэж байгаа юмдаа,,,,
ISIS
Huurhii jiriin humuus l iim ih allagyn zolios boloh yum daa. Um amgalan baig dee. Aguu Ih Orosiin Ard Tumen bol uuniig davaad garah ni damjiggui. Edgeer alan hyadagchidiig bugdiig ni ene horvoogoos archih heregtei dee.
Хохинээ.
4- 5 хан хүн гэхэд гайхалтай сайн гүйцэтгэж.. ямар ч хохиролгүйгээр ажлаа хийгээд баригдалгүй зугтаж чадаж. Одоо иймэрхүү хохиролтой халдлага дор хаяж 5 -ыг хийчихад л Оросын олон нийт үймээд эхэлнэ.
Uur shig chin sick minded humuus ene horvood udaan baihgu tonildog jamtai, magadgui bodoj bgaagaas chin hurdan hariu uil ireh baih uurt chin
чи утасны цаанаас улигч буйдангийн бүтээлэг л бна
Suuliin ueiin medeegeer 143 hun ami nasaa aldaj 106 hun emnelegt bgaam bn. Tajikistan irgen gardan allaga uildsen 4 huniig Ukraine ni hil ruu zugtaj baihad ni Bryansk mujaas barisan ba haldlaga zohion baiguulsan baij bolzoshhui 7 niit 11 huniig barivchlaad baina. Uridchilsan baidlaar undur zohion baiguulalttai beltgegdsen terrorist ajillagaa gedeg ni todorhoi bn. Uki naiz regime oroltsoogui gej medegdsen ch Ukriane hil deer tosoj avah hun holboo barih tohiroo belen baisan ni todorhoi. Engiin irged olnoor uregdsen allaga bolsond tuiliin haramsaltai,
Цөмийн бөмбөг унагааж байж, дайн төгсдөг жишэг 1945 онд Америк тогтоосон. Ийм байдлаар явбал украйнд тийм үр дүнд хүрнэ. Харамсалтай байна. Украйн гэж улс Америкийг дагаж хөрш улсдаа халдлага хийх гэж.
Dariuhan Kiev d putin hyanaltaa togtoohgui l bol oros amar taiban baihgui America baruunii zebsegiin ursgal tasrahgui
M zorig batuul geed bayralah hun olon ba tedniig mongol hoolond tsadsan orosiin durbegchid butsaabal taarna unen dee hyadadiin durbegchid batuul bayr baabar zorig ed sots garal uusnee nuudag orosiin buriad gedeg ch urd zugiin garal uusetei
Hamgiin ineedtei n edniig buudaj bai had barij avaagui neg ch tsagdaa fsb n uzegdeegui yum baij zugtsaniih n daraa barag 30 minutiin daraa barichihdag…. Ineedmiin jujig